A. Харри Поттер ба гурван шившлэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эрт урьдын цагт (магадгүй 1-р боть дээр) философийн чулууг бүтээгч аугаа алхимич Николас Фламел гуай Харри Поттерт нэн хэрэгцээтэй гурван шившлэг зааж өгчээ.

Эхнийх нь $a$ грамм элсийг $b$ грамм хар тугалга болгон хувиргана. Хоёр дахь нь $c$ грамм хар тугалгыг $d$ грамм алт болгон хувиргана. Гурав дахь нь $e$ грамм алтыг $f$ грамм элс болгон хувиргана. Харри энэхүү шившлэгийнхээ талаар найзууддаа хэлтэл Рон Вийслийгийн сонирхолыг маш ихээр татав. Хэрэв тэд элсийг хар тугалга, хар тугалгыг алт, алтыг элсэнд хувиргаж чадвал багахан хэмжээний элс маш их хэмжээний алт болох боломжтой болно! Хязгааргүй их хэмжээтэй алт! Хермоний Гренжер энэхүү таамаглалд үл итгэсэн байдалтай байлаа. Тэрээр хэдийгээр ид шид ашигласан ч гэлээ бодисын хэмжээ хадгалагдах хуулиар хязгааргүй их хэмжээтэй бодис гарган авах боломжгүй гэж маргав. Эсрэгээрээ бодисын нийт хэмжээ нь ид шидийн хүчээр хувиргах явцад багасна гэж хэлэв.

Хермонийгийн энэхүү онол нь үнэмшилтэй байсан ч Рон үүнд итгэхгүй байлаа. Роны санаа сонирхолтой байсан ч Хермоний өөрийн мэдэх бодисын хэмжээ хадгалагдах хуульд итгэж, Харри Рон хоёрыг энэхүү утгагүй зүйлд цагаа үрэхийнхээ оронд гэртээ харьж гэрийн даалгавраа хийхийг зөвлөв. Гэсэн хэдий ч Рон аль хэдийн туршилтанд ашиглах тодорхой хэмжээний элс цуглуулсан байлаа. Найзуудын хоорондын энэхүү мэтгэлцээн нь булзаж зайлсхийх аргагүй мэт санагдаж байлаа.

Харрид хоёр найзынх нь хэнийх нь зөв болохыг тодорхойлоход тусалж эцэст нь энэхүү маргааныг цуцлаарай. Үүний тулд нийт алтны хэмжээ анх байснаас илүү хэмжээний элс гаргаж байгаа эсэхийг тооцоолоорой.

Оролт

Эхний мөрөнд $6$ бүхэл тоо байна: $a$, $b$, $c$, $d$, $e$, $f$ ($0 ≤ a, b, c, d, e, f ≤ 1000$).

Гаралт

Хэрэв хязгаарлагдмал хэмжээний элснээс (ямар ч алт, хар тугалга цуг өгөгдөхгүй) хязгааргүй их хэмжээтэй алт гаргаж авах боломжтой бол "Ron" эсрэг тохиолдолд "Hermione" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
100 200 250 150 200 250
Гаралт
Ron
Оролт
100 50 50 200 200 100
Гаралт
Hermione
Оролт
100 10 200 20 300 30
Гаралт
Hermione
Оролт
0 0 0 0 0 0
Гаралт
Hermione
Оролт
1 1 0 1 1 1
Гаралт
Ron
Оролт
1 0 1 2 1 2
Гаралт
Hermione
Оролт
100 1 100 1 0 1
Гаралт
Ron

Тэмдэглэл

Эхний жишээг авч үзье. $500$ грамм элстэй эхэлсэн гэвэл эхний шившлэгийг $5$ удаа хэрэглэж $1000$ грамм хар тугалгатай болно. Дараа нь 2 дахь шившлэгийг $4$ удаа хэрэглэж $600$ грамм алттай болно. $400$ грамм алтаа буцаагаад элс рүү хувиргана. Ийнхүү бид $500$ грамм элс, $200$ грамм алттай болно. Бид энэхүү туршилтыг хийх болгонд $200$ грамм алттай болох болно. Хязгаарлагдмал хэмжээтэй ($500$ грамм) элсээр эхлээд $200$, $400$, $600$ грамм гэх мэтээр хязгааргүй их хэмжээтэй алттай болно.

Дөрөв дэхь жишээн дээр элс, хар тугалга, алтыг шившлэг ашиглан гаргаж авах боломжгүй.

Тав дахь жишээн дээр хязгааргүй их хэмжээтэй алтыг зөвхөн $2$ дахь шившлэгийг ашиглан гаргаж авах ба танд $1$ грамм алтыг оргүй хоосноос гаргаж өгнө. Энэ тохиолдолд нэг дэхь болон гурав дахь шившлэг хариултанд нөлөөлөхгүй юм.

Долоо дахь жишээ нэн сонирхолтой. $3$ дахь шившлэгийн тусламжтайгаар бид $0$ грамм элснээс эхэлж болно. Ийнхүү бид $1000$ грамм элс гарган аваад, $1$ дэхь шившлэгийг $100$ удаа ашиглан $100$ грамм хар тугалга гарган авъя. Дараа нь үүнийгээ $1$ грамм алт болгоно. Бид $0$ грамм элснээс $1$ грамм алт гарган авлаа! Мэдээж энэ маягаар их хэмжээний алт гарган авч болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...