I. Хүснэгтийг ангил

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд дотроо үг агуулсан тэгш өнцөгт хэлбэртэй хүснэгт өгөгджээ. Багана бүр харгалзах нэртэй. Мөн "ТАЛБАЙ_НЭР АНГИЛАЛ_ДАРААЛАЛ" гэсэн хэлбэрээр хүснэгтийг ангилах дүрэм өгөгдсөн байна. АНГИЛАЛ_ДАРААЛАЛ гэдэг нь ASC (өсөх дарааллаар) DESC (буурах дарааллаар) гэсэн утгаар орно.

Та хүснэгтийн багануудыг эхний дүрмээр ангилах ба холбоос ангилалыг хоёр дахь дүрмээр ангилна. Энэ мэтчилэн цааш үргэлжилнэ. Хэрэв хоёр эгнээ нь дүрэм бүрийн хувьд ижил бол тэдний харъяалагдах дарааллыг хадгал. Хүснэгтийн элемент тус бүр нь "мөр"-тэй байх учир та толь зүйн харьцуулалт ашиглах хэрэгтэй.

Оролт

Эхний мөр нь баганы нэрийг агуулсан байна. Хоёр дахь мөр нь дүрмүүдийн жагсаалтыг агуулна. Оролтын үлдсэн өгөгдөл нь хүснэгтийг агуулна. Бүх үг, баганы нэр нь нэг зайгаар тусгаарлагдана. Эгнээ болон багана хоорондын тоо 1-100 хүртэл байна. Багана болон элементийн нэр нь зөвхөн том, жижиг Латин үсэг, 1-100 хооронд цифр агуулсан холбоос байна.

Гаралт

Ангиллын дараах хүснэгтийг ол.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
NAME GROUP AGE
GROUP ASC, AGE DESC
Alex 412 19
Peter 422 19
Sergey 412 18
Andrey 311 18
Гаралт
Andrey 311 18
Alex 412 19
Sergey 412 18
Peter 422 19
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...