D. Бэлэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Таньд гурван бэлэгний үнэ өгөгдөнө. Мөн таньд гурван эгч байгаа. Хамгийн үнэтэй бэлгээ хамгийн том эгчдээ өгнө. Хоёр дахь бэлгийг хоёр дахь эгчид. Үлдсэн хамгийн хямд үнэтэй бэлгийг хамгийн бага эгчдээ өгнө. Хэрвээ хоёр дахь эсвэл гурав дахь бэлэгнүүд адилхан үнэтэй бол харгалзах эгч нараас санамсаргүйгээр сонгоно.

Оролт

Зөвхөн нэг мөрөнд гурван бүхэл $a_{1}, a_{2}, a_{3}$ ($1 ≤ a_{1}, a_{2}, a_{3} ≤ 100$) тоонууд агуулагдана. Эдгээр нь бэлэгнүүдийн үнэ юмаа.

Гаралт

Гурван бүхэл $i_{1}, i_{2}, i_{3}$ ($1 ≤ i_{1}, i_{2}, i_{3} ≤ 3$) тоонууд давхцахгүйгээр хэвлэгдэнэ. Эхний тоо нь эхний бэлгэнд тохирох эгчийн дугаар (1 нь хамгийн хөгшин, 3 нь хамгийн залуу) юм. Хоёр дахь болон гурав дахь тоонууд хоёр дахь болон гурав дахь бэлэгнүүдэд тохирох эгч нарын дугаарууд байна.

Хэрвээ олон хариулт байвал аль нэгийг нь хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
11 13 1
Гаралт
2 1 3 
Оролт
30 10 30
Гаралт
1 3 2 

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд өөр нэг боломжит хариулт "2 3 1" юмаа.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...