B. XOR тэгшитгэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эерэг бүхэл $a$ болон $b$ тоонуудын нийлбэр нь $s$ ба битийн XOR үйлдэл нь $x$ байв.Тэгвэл эмхэлсэн $(a, b)$ хосын хувьд нийт хэчнээн янзын боломжит утгатай байж болох вэ?

Оролт

Эхний мөрөнд харгалзан эерэг бүхэл 2 тооны нийлбэр болон битийн XOR үйлдлийг илэрхийлэх 2 бүхэл тоо $s$ болон $x$ ($2 ≤ s ≤ 10^{12}$, $0 ≤ x ≤ 10^{12}$) өгөгдөнө.

Гаралт

Өгөгдсөн нөхцөлийг хангах нийт хэчнээн хариулт байгааг илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.Хэрэв ямар ч хариулт байхгүй бол $0$ гэж хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
9 5
Гаралт
4
Оролт
3 3
Гаралт
2
Оролт
5 2
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээнд бидэнд дараах хариултууд байна: $(2, 7)$, $(3, 6)$, $(6, 3)$, $(7, 2)$.

2-дахь жишээнд зөвхөн $(1, 2)$ болон $(2, 1)$ гэсэн хариултууд байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...