E. Амтат тоглоом

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Карлсон Лилеброрынд дахин зочилжээ. Тэд Лилеброрын гэрээс нэг хайрцаг шоколад, боодолтой цөцгийтэй бялуу олжээ. Карлсон шоколадыг яг тэнцүү хоёр хуваахыг санал болгосон тэд хамтдаа шоколадаар өөрсдийн зохиосон нэгэн толоом тоглохоор болов. Хожсон нь шагналд нь бялуу авахаар болжээ.

Шоколадны хайрцаг зургаан өнцөгт хэлбэртэй байна. Зургаан өнцөгт нь шоколадны нэг нүдний хэмжээтэй адил 19 нүдийг агуулах ба эдгээрийн заримд нь шоколад агуулагдна. Тоглогчид ээлжлэн нүүнэ. Нүүдэл бүрд хайрцагны захад байх шоколадтай шулууны дагуу залгаа шоколадуудыг идэх эрхтэй. Доорх зурагт зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй нүүдлүүдийн жишээг харуулсан байна. Нүүдэл хийх боломжгүй болсон тоглогч хожигдно.

Карлсон Лилеброрын зочин учир анхны нүүдлийг хийж Лилеброр үргэлжлүүлнэ. Хоёр тоглогч адил түвшинд тоглоно. Хэн бялуу авч чадахыг тооцоолно уу.

Оролт

Оролтын өгөгдөл нь $5$ мөр агуулах ба эдгээр нь нэг тэмдэгтээс бүрдсэн 19 үг агуулна. "O$" гэсэн үг нь тухайн нүдэнд шоколад байна гэсэн утгийг илэрхийлэх бол "." нь тухайн нүд хоосон байна гэсэн үг юм. Хайрцаг нь дор хаяж нэг шоколад агуулна. Илүү тодорхой ойлголт авахын тулд жишээг харна уу.

Гаралт

Хэрэв Карлсон бялуу авах бол "Karlsson", Лилеброр авах бол "Lillebror" гэж бичнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
  . . .
 . . O .
. . O O .
 . . . .
  . . .
Гаралт
Lillebror
Оролт
  . . .
 . . . O
. . . O .
 O . O .
  . O .
Гаралт
Karlsson
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...