D. Хуваагдаж буй арлууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бука арал дээр хувьсал явагдаж эхэлжээ. Шинэ засгийн газар хуучин засгийн газрыг унагаав. Шинэ засгийн газар $n$ ширхэг намаас тогтох бөгөөд нам болгон нь өөрсдийн хувьсалд оруулсан хувь нэмрийнхээ дагуу уг арлын зарим хэсгийг удирдах эрхтэй байв. Тэгсэн хэдий ч тэд арлыг хувааж чадахгүй байв.

Арал нь харгалзан $a × b$ болон $c × d$ бүхий нэгж квадратуудаас тогтох 2 тэгш өнцөгтөөр дүрслэгдэнэ. Тэгш өнцөгтүүд нь бие биетэйгээ ойрхон байрласан байв. Тодруулбал, $a$ урттай нэг тал нь $c$ урттай нэг талтай нэг шулуун дээр байрлах юм. Та илүү дэлгэрэнгүйг доорх зургаас харж болно.

$i$-дахь нам нь уг арлын $x_{i}$ ширхэг нэгж квадрат бүхий хэсгийг удирдана. Ийм хэсэг болгон нь уг арлын хэд хэдэн нэгж квадратуудыг яг бүтнээр нь хучсан байна, өөрөөр хэлбэл нэгж квадратуудыг хувааж эзэмших нь зөвшөөрөгдөөгүй бөгөөд эдгээрийг нийлүүлэн ямар нэгэн холбогдсон дүрс үүсгэсэн байх юм. Холбогдсон дүрс гэдэг нь тухайн намын эзэмшиж буй ямар ч нэгж квадратаас тухайн намын эзэмшиж буй бусад ямар ч квадрат уруу зөвхөн тухайн намын эзэмшиж буй хөрш-ирмэгтэй нэгж квадратуудаар дамжин очиж болдог дүрсийг хэлнэ.

Таны даалгавар бол эдгээр намуудад уг арлыг хувааж өгөх юм.

Оролт

Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан 5 бүхэл тоо $a$, $b$, $c$, $d$ болон $n$ ($1 ≤ a, b, c, d ≤ 50$, $b ≠ d$, $1 ≤ n ≤ 26$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоо өгөгдөнө. Эдгээрийн $i$-дахь тоо нь $x_{i}$ ($1 ≤ x_{i} ≤ a × b + c × d$)-тай тэнцүү байна. Мөн байх юм.

Гаралт

Хэрэв эдгээр намуудад уг арлыг шаардагдсан нөхцөлийн дагуу хуваах боломжгүй байвал "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү. Бусад тохиолдолд "$YES$" (мөн хашилтгүйгээр) гэж хэвлэх ба дараагийн мөрөөс эхлэн $max(b, d)$ ширхэг мөрийн мөр болгонд $a + c$ ширхэг тэмдэгт хэвлэнэ. Аль нэгж квадратыг аль нам эзэмшиж буйг тэмдэглэхийн тулд Латин жижиг үсгүүдийг хэрэглэнэ. Оролтод өгөгдөх дарааллаараа эхэнд байх намын хувьд "$a$"-г, 2-т байх намын хувьд "$b$"-г гэх мэт хэрэглэнэ. "$.$"-ээр далайд харьяалагдах нэгж квадратыг тэмдэглэнэ. Гаралтын 2-дахь мөрийн эхний тэмдэгт нь заавал $a × b$ тэгш өнцөгтийн нэгж квадратад харгалзах ёстой. 2-дахь мөрийн сүүлийн тэмдэгт нь заавал $c × d$ тэгш өнцөгтийн нэгж квадратад харгалзах ёстой.

Хэрэв хэд хэдэн шийдэл байвал алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 4 2 2 3
5 8 3
Гаралт
YES
aaabb
aabbb
cbb..
ccb..
Оролт
3 2 1 4 4
1 2 3 4
Гаралт
YES
abbd
cccd
...d
...d
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...