C. Бухнууд ба Үнээнүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"Бухнууд ба Үнээнүүд" тоглоомыг хоёр хүн тоглох хэрэгтэй. Санагч тоог санах ба таагч нь таахыг оролдоно.

Санагч дөрвөн оронтой аравтын тооллын системийн тоо санана. Уг тооны бүх цифрүүд нь ялгаатай байх ба тэгээр эхлэж болно. Бүх цифр ялгаатай байх ёстой учраас нэгээс их тэгээр эхлэж болохгүй. Таагч тоог таахыг оролдоно. Тэр хэд хэдэн удаа таах ба туршилтын тоонуудаар таах ба хариуд нь "$x$ бухнууд $y$ үнээнүүд" хэлбэртэй хариулт эхний хүнээс ирнэ. $x$ нь туршилтын тооноос санасан тоонд ижил байрлалд тохиолдож буй цифрүүдийн тоог илтгэнэ. $y$ нь туршилтын тооноос санасан тоонд ялгаатай байрлалд тохиолдож буй цифрүүдийн тоог илтгэнэ. Туршилтын тоо нь санасан тоо шиг дөрвөн цифрээс бүрдэх бүх цифр нь ялгаатай тэгээр эхлэж болох дөрвөн оронтой тоо байна.

Жишээлбэл санагч $0123$ тоог санасан гэж үзье. Тэгээд таагч $1263$ гэх тоог туршвал хариуд нь "1 бух 3 үнээ" гэсэн хариу (3 гэсэн цифр нь хоёр тоонд хоёуланд нь ижил байрлалд байгаа ба 1 болон 2 гэсэн цифрүүд ялгаатай байрлалд байна) ирнэ. Мөн $8103$ тооны хариуд "2 бух 1 үнээ" гэсэн хариу (1 болон 3 цифрүүд ижил байрлалд байгаа бол 0 цифр ялгаатай байрлалд байна) ирнэ.

Хэрвээ таагч "4 бух 0 үнээ" гэсэн хариулт авбал тоглоом дуусна.

Одоо таагч хэд хэдэн туршилтын таалт хийчихсэн ба түүний дараагийн таалт сүүлийнх байж чадах эсэхийг мэдэхийг хүсч байна.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 10$) байх ба аль хэдийн хийчихсэн таалтуудын тоо. Дараагийн $n$ мөр "$a_{i}$ $b_{i}$ $c_{i}$" хэлбэртэй байх ба $i$-р таалтын $a_{i}$ нь туршилтын тоо бол $b_{i}$ нь бухнуудын тоо ба $c_{i}$ нь үнээний тоо байна ($1 ≤ i ≤ n$, $0 ≤ b_{i}, c_{i}, b_{i} + c_{i} ≤ 4$). Туршилтын тоонууд нь яг дөрвөн оронтой байх ба дөрвөн цифр бүр нь ялгаатай байвал зөв ба тэгээр эхлэж болно. Туршилтын тоо бүр ялгаатай. Хэрвээ таагч тоог таагаагүй байвал "4 бух 0 үнээ" хариулт ирэхгүй.

Гаралт

Хэрвээ оролтын өгөгдөл нь санасан тоог тодорхойлоход хангалттай бол дөрвөн оронтой тоог нэг мөрөнд хэвлэ. Хэрвээ энэ нь дөрвөөс бага оронтой бол урд талд нь тэгийг нэм. Хэрвээ өгөгдөл хангалттай биш бол "$Need more data$" (хашилтгүйгээр) хэвлэ. Хэрвээ санагч хариултууддаа алдаа гаргасан бол "$Incorrect data$" (хашилтгүйгээр) хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
1263 1 2
8103 2 1
Гаралт
Need more data
Оролт
2
1234 2 2
1256 0 2
Гаралт
2134
Оролт
2
0123 1 1
4567 1 2
Гаралт
Incorrect data
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...