B. Сэтлэрсийн дасгал сургуулилт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сэтлэрс 2 нэртэй компьютерийн тоглоом нь хамгаалалтын цамхаг байгуулан түүнийгээ хөгжүүлэн газар нутгаа хамгаалж тоглодог тоглоом юм. Эдгээр цамхагуудын нэгийг нь авч үзье. Хамгаалалтын цамхагт $n$ ширхэг цэрэг багтдаг. Энэ бодлогонд цамхагийн цэргийн тоо өөрчлөгдөхгүй.

Бүх цэргүүд $1$-ээс $k$ хүртэлх тоогоор илэрхийлэгдсэн зэрэгтэй. $1$ зэрэгтэй цэрэг нь байлдагч бол $k$ зэрэгтэй цэрэг нь генерал юм. Өндөр тоотой зэрэгтэй байх тусам сайн тулалдана. Тиймээс цэргүүдийн зэрэг өндөр байх тусам тоглогчид ашигтай.

Цэргийн зэргийг ихэсгэхийн тулд тэдэнд дасгал сургуулилт хэрэгтэй. Гэхдээ цэргүүдийг сургахын тулд алтан зоос төлөх хэрэгтэй бөгөөд дасгал сургуулилт болгонд нэг ширхэг алтан зоос хэрэгтэй. Сургуулилтанд бүх $n$ цэрэг нэгэн зэрэг хамрагдана.

Сургуулилт болгоны дараагаар цэргүүдийн зэрэг дараах байдлаар сайжирна. Эхлээд бүх цэргүүд зэргээрээ хуваагдан тэнцүү зэрэгтэйнүүд нь нэг бүлэг болон хуваагдана. Тэгээд $k$ зэргээс доогуур зэрэгтэй бүлэг болгоноос яг нэг цэргийн зэрэг нэгээр нэмэгдэнэ.

Та бүх $n$ цэргийн зэргийг мэдэж байгаа бол бүх цэргийг $k$ зэрэгтэй болгохын тулд нийт хэдэн алтан зоос шаардагдахыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд нийт цэргийн тоо болон нийт ялгаатай зэргийн тоо болох $n$ болон $k$ ($1 ≤ n, k ≤ 100$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд $n$ ширхэг тоо өсөх дарааллаар байрлана. Эдгээр $a_{i}$ тоонуудын $i$ дэхь нь цамхагийн $i$ дэхь цэргийн зэргийг илэрхийлнэ ($1 ≤ i ≤ n$, $1 ≤ a_{i} ≤ k$).

Гаралт

Бүх цэргийн зэргийг $k$ болгохын тулд шаардагдах нийт алтан зоосны хэмжээ болох нэг бүхэл тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
4 4
1 2 2 3
Гаралт
4
Оролт
4 3
1 1 1 1
Гаралт
5

Тэмдэглэл

Эхний жишээнд цэргүүдийн зэрэг дараах байдлаар өснө:

$(1, 2, 2, 3)$ → $(2, 2, 3, 4)$ → $(2, 3, 4, 4)$ → $(3, 4, 4, 4)$ → $(4, 4, 4, 4)$

Тэгэхлээр $4$-н удаагийн сургуулилтанд $4$-н ширхэг алтан зоос хэрэгтэй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...