A. Живж буй хөлөг онгоц

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хөлөг онгоц усан доорх хад мөргөсөн тул живж эхлэв. Тиймээс хөлгийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болжээ. $n$ ширхэг гишүүд нэг шугаманд орон зогссон бөгөөд (амар болгох үүднээс бүгдийг нь зүүнээс баруун уруу $1$-ээс $n$ хүртэл дугаарлая) дараагийн зааврыг хүлээж байна. Харин гишүүд тодорхой дүрмийн дагуу хөлгийг орхих ёстой. Тодорхой авч үзвэл:

Багийн гишүүдээс хамгийн эхэнд хархнууд хөлгийг чөлөөлөх ёстой. Дараа нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд (энэ хоёр бүлэг тэнцүү эрхтэй) чөлөөлнө. Үүний дараа бүх эрчүүд хөлгийг чөлөөлөх бөгөөд хамгийн сүүлд хөлгийн ахмад живж буй онгоцоо орхих ёстой.

Хэрвээ дээр дурдсан дүрмийн дагуу $2$ гишүүний хэн нь хамгийн эхэнд завийг чөлөөлөх ёстойг шийдэж чадахгүй бол зүүн талд нь зогсож байгаа нь түрүүлж хөлгийг орхино (өөрөөр хэлвэл бага дугаартай нь түрүүлж хөлгийг орхино).

Багийн гишүүн болгоны байр суурь болон нэрийг нь мэдэж байгаа бол багийн гишүүдийн хөлгийг орхих дарааллыг олно уу. Бүх багийн гишүүд өөр өөр нэртэй.

Оролт

Эхний мөрөнд хөлгийн гишүүдийн тоо болох бүхэл тоо $n$ өгөгдөнө. Дараагийн $n$ мөрний $i$ дэхь мөрөнд дарааллын $i$-д зогсож буй гишүүний нэр болон байр суурийг илэрхийлсэн $2$ үг байна. Үгнүүд хоорондоо яг нэг зайгаар тусгаарлагдана. Тэр мөрөнд өөр зай байхгүй. Нэрнүүд Латин үсэгнээс бүтэх бөгөөд эхний үсэг нь том, үлдсэн нь жижиг үсгээр өгөгдөнө. Ямар ч нэрний урт $1$-ээс $10$-ын хооронд байна. Өгөгдөлд хархыг "rat", эмэгтэй хүнийг "woman", хүүхдийг "child", эрэгтэй хүнийг "man", хөлгийн ахмадыг "captain" гэх мэтчилэн нэрлэж өгнө. Баг зөвхөн нэг хөлгийн ахмадтай байна.

Гаралт

$n$ ширхэг мөрийг хэвлэнэ үү. $i$ дэхь мөрөнд завийг орхих дарааллаараа $i$-д зогсож байгаа хүний нэрийг хэвлэх ёстой.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
6
Jack captain
Alice woman
Charlie man
Teddy rat
Bob child
Julia woman
Гаралт
Teddy
Alice
Bob
Julia
Charlie
Jack
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...