Codeforces Global Round 13
00:10:40 |
Kotlin Heroes: Practice 6
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
3 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
7 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
10 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
21 өдрийн дараа |
D. Гукиз профессор ба Хоёр массив
хугацааны хязгаарлалт 3 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Профессор Гукизд $a$, $b$ гэсэн бүхэл тоон төрлийн хоёр массив байна. Профессор $a$ массивын элементүүдийн нийлбэр $s_{a}$-г $b$ массивын элементүүдийн нийлбэр $s_{b}$-тэй боломжит хамгийн ойр болгохыг хүсч байна. Тэр $v = |s_{a} - s_{b}|$ утгыг хамгийн бага байлгахыг хүсч байна.
Профессор нэг үйлдлэд $a$ массиваас нэг элементийг $b$ массивийн нэг элементтэй сольж чадна. Жишээлбэл $a$ массив $[5, 1, 3, 2, 4]$ байсан ба $b$ массив $[3, 3, 2]$ байсан гэж бодьё. Тэгвэл профессор $a$ массиваас $5$ элементийг $b$ массивийн $2$ элемнеттэй сольж шинэ $a$ $[2, 1, 3, 2, 4]$ болон шинэ $b$ $[3, 3, 5]$ массивуудыг үүсгэж чадна.
Профессор хоёроос их үйлдэл хийхийг хүсэхгүй байна. $v$-н хамгийн бага утгыг олох ба уг утгыг үүсгэх хоёр үйлдлээс ихгүй үйлдэл хийсэн дарааллыг ол. Профессор солилцоонуудыг нэг нэгээр нь хийх ба солилцоо бүрт шинэ $a$ болон $b$ массив үүснэ.
Оролт
Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 2000$) байх ба $a$ массивын элементүүдийн тоо.
Хоёр дахь мөрөнд $n$ бүхэл тоон утгууд $a_{i}$ ($ - 10^{9} ≤ a_{i} ≤ 10^{9}$) байх ба $a$ массивын элементүүд юм.
Гурав дахь мөрөнд бүхэл тоон утга $m$ ($1 ≤ m ≤ 2000$) байх ба $b$ массивын элементүүдийн тоо юм.
Дөрөв дэх мөрөнд $m$ бүхэл тоон утгууд $b_{j}$ ($ - 10^{9} ≤ b_{j} ≤ 10^{9}$) байх ба $b$ массивын элементүүд юм.
Гаралт
Гаралтын эхний мөрөнд $v = |s_{a} - s_{b}|$-н хамгийн бага утга буюу хоёроос илүүгүй үйлдэлд гаргаж авч болох хамгийн бага утга.
Хоёр дахь мөрөнд солилцооны тоо $k$ ($0 ≤ k ≤ 2$) байна.
Дараагийн $k$ мөр бүрт хоёр бүхэл тоон утга $x_{p}, y_{p}$ ($1 ≤ x_{p} ≤ n, 1 ≤ y_{p} ≤ m$) байх ба $p$-р солилцоонд солигдож буй $a$ массивын элементийн индекс болон $b$ массивын элементийн индекс байна.
Хэрвээ хэд хэдэн хамгийн тохиромжтой шийдлүүд байвал алийг нь ч хэвлэж болно. Солилцоонуудыг профессорын хийсэн дарааллаар хэвлэ.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
5 5 4 3 2 1 4 1 1 1 1
Гаралт
1 2 1 1 4 2
Оролт
5 1 2 3 4 5 1 15
Гаралт
0 0
Оролт
5 1 2 3 4 5 4 1 2 3 4
Гаралт
1 1 3 1