Codeforces Global Round 13
01:09:56 |
Kotlin Heroes: Practice 6
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
3 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
7 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
10 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
21 өдрийн дараа |
A. Профессор Гүкизын Робот
хугацааны хязгаарлалт 0.5 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Профессор Гүкиз шинэ робот зохион бүтээжээ.Робот нь $(x_{1}, y_{1})$ координат бүхий цэг дээр байгаа бөгөөд тэрээр $(x_{2}, y_{2})$ координат бүхий цэг-уруу явах ёстой.Робот нь нэг алхам хийхдээ өөрийнхөө аль ч координатыг(хоёуланг нь өөрчилж болно) 1-ээр өөрчилж(нэмэх эсвэл хасах) чадна.Тэгэхээр робот нь $8$ чиглэлээс нэгийг сонгон хөдлөх юм.Тэгвэл робот барианы цэг хүртэл явахад шаардагдах хамгийн бага алхмын тоог олно уу.
Оролт
Эхний мөрөнд роботын анхны байрлал болох 2 бүхэл тоо $x_{1}, y_{1}$ ($ - 10^{9} ≤ x_{1}, y_{1} ≤ 10^{9}$) өгөгдөнө.
2-дахь мөрөнд роботын барианы байрлал болох 2 бүхэл тоо $x_{2}, y_{2}$ ($ - 10^{9} ≤ x_{2}, y_{2} ≤ 10^{9}$) өгөгдөнө.
Гаралт
Барианд хүрэхэд шаардагдах хамгийн бага алхмын тоо болох ганц бүхэл тоо $d$-г хэвлэнэ.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
0 0 4 5
Гаралт
5
Оролт
3 4 6 1
Гаралт
3
Тэмдэглэл
Эхний жишээнд робот өөрийн 2 координатыг нэгэн зэрэг 4-н удаа 1-ээр нэмэгдүүлэх ба ингэснээр $(4, 4)$ гэсэн байрлалд очно.Дараа нь $y$ координатаа нэмэгдүүлснээр хялбархан барианы байрлалд хүрч очих юм.
2-дахь жишээнд робот нэгэн зэрэг $x$ координатыг нэмэгдүүлэх,$y$ координатыг багасгах үйлдлийг 3-н удаа хийнэ.