C. Харгис эрүү шүүлт

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дундад зууны үед шулмын хорлол болсон хүмүүсийг, тэдний тэжээмэл амьтан хар мууртай нь шатаадаг заншил байсан. $15$-р зууны төгсгөлөөр хар муурнуудын тоо толгой устахад хүрэв. Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдал нь EIC - Харгис Эрүү Шүүлтийн Онцгой Байдлын Комисс байгуулагдахад хүргэв.

$#666$ тогтоолоор цагаан муурыг, түүний хар толбоны хүрээний урт зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн үед хар муур гэж үзэхээр шийдэв. Гэвч зөвшөөрсөн хэмжээ гэдэг нь юутай тэнцэх вэ? Тамлагч бүр үүнийг тухайн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийхөөрөө сонгож байлаа. Таны даалгавар бол муурны арьсан дахь хар толбонуудын хүрээний хэмжээг олох юм.

Маш адилхан тогтоолд муурны арьс бол $10^5$ урттай цагаан цагаан квадрат байна гэжээ. Толбоны хэмжээг хэмжилтийн явцад түүний зүүн доод буланг тэнхлэгүүдийн эхэнд $(0; 0)$ дээр, баруун дээд буланг $(10^5;10^5)$ координаттай цэг дээр тавьсан гэж үздэг заншилтай. Муурын толбонууд нь бөхөөгүй гурвалжнууд байна. Толбонууд бие биетэйгээ давхарлан огтлолцож болно, гэхдээ ямар ч байсан гурвалжин толбонуудын талууд нэгээс ихгүй ерөнхий цэгтэй байна.

Бидний энэ бодлогод үзэж байгаагаар периметрийг, өнгө зааглаж байгаа хүрээний нийт уртаар тооцно.

Оролт

Эхний мөр ганц бүхэл $n$ ($0 ≤ n ≤ 100$) тоог агуулна. Энэ нь муурны арьсан дахь толбонуудын тоо юм. Сүүлийн $n$ мөрний $i$-рх нь $6$ бүхэл тоог агуулна: $x_{1i}$, $y_{1i}$, $x_{2i}$, $y_{2i}$, $x_{3i}$, $y_{3i}$. Эдгээр нь $i$-р гурвалжин толбоны координатууд юм ($0 < x_{ji}, y_{ji} < 10^5$).

Гаралт

Бодлогын хариу гурвалжнуудын нэгдлийн периметр болох ганц тоог хэвлэ. Таны хариу зөв хариунаас $10 ^ { - 6}$-ээс хэтрэхгүйгээр ялгаатай байх ёстой.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1
1 1 2 1 1 2
Гаралт
3.4142135624
Оролт
3
3 3 10 3 3 10
1 1 9 4 5 6
2 2 11 7 6 11
Гаралт
37.7044021497
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...