A. Нэгэн оюутны зүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Оюутнууд нэг өдөрт 3-аас илүү цаг унтдаггүй гэсэн статистик судалгаа байдаг. Тэд хэдийгээр амар амгалан хурхиран унтаж байлаа ч зүүд нойрныхоо ертөнцөд хувь тавиландаа санаа зовнисоор байдаг ажээ.

Нэгэн хөөрхий оюутан математик анализийн шалгалт өгч байна гэж зүүдэлжээ. Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг профессор, ЗХУ-ын гурван удаагийн баатар, оюутныг сургуулиас хөөсөн тоогоороо Гиннесийн номонд орсон хүндэт Петр Павлич түүнээс шалгалт авч байлаа.

Хөөрхий оюутан ганцхан асуултанд хариулж чадсангүй. Тиймээс тэрээр том баян компанид ажил орохын оронд “Тори”-ийн уурхайд ажилд орохоор өргөдөл өгчээ. Гэвч түр хүлээ! Павлич түүнд сүүлчийн боломж олгохоор шийджээ! Мэдээж энэ зөвхөн түүний зүүдэнд өгч буй үйл явц юм.

Ингээд профессор түүнээс асууж: “Нэгэн өдөр Сугар гарагийн охин, Марсаас ирсэн хүү хоёр дэлхий дээр уулзаад хөтлөлцөн алхахаар шийджээ. Гэвч охин зүүн гартаа $a_{l}$ ширхэг хуруутай, баруун гартаа $a_{r}$ ширхэг хуруутай байв. Хүү мөн зүүн, баруун гартаа $b_{l}$ болон $b_{r}$ ширхэг хуруутай байв. Гар гараасаа барьж байхдаа охины хоёр хуруу харилцан шүргэлцэхгүй байгаа тохиолдолд тэдэнд тааламжтай мэдрэмж төрнө. Өөрөөр хэлбэл охины аль нэг хоёр хурууны завсар хүүгийн хуруу байгаа тохиолдолд тэдэнд тааламжтай байна гэсэн үг юм. Мөн хүүгийн гурван хуруу бие биетэйгээ харилцан шүргэлцэхгүй байх ёстой.

Тиймээс тэдэнд аль алинд нь тааламжтай байхаар хэрхэн гар гараасаа барьж хөтлөлцөн явж болох эсэхийг тодорхойлно уу.

Хүү, охин хоёрт хэн зүүн талд, хэн баруун талд гарч алхах нь хамаагүй. Үүний гол ялгаа нь хэрэв хүү охины зүүн талд гарвал түүний зүүн гарыг баруун гараараа барина, харин охины баруун талд гарвал дээрх байдал эсрэгээрээ байгаад оршино.

Оролт

Эхний мөр нь $100$-аас хэтрэхгүй хоёр бүхэл тоо агуулах ба эдгээр нь Сугар гарагийн охины зүүн, баруун гарын хурууны тоог тус тус илэрхийлнэ. Хоёр дахь мөр нь мөн $100$-аас хэтрэхгүй хоёр бүхэл тоо агуулах бөгөөд эдгээр нь Марс гарагийн хүүгийн зүүн, баруун гарын хурууны тоог тус тус илэрхийлж байна.

Гаралт

Петр Павличийн асуултанд хэрэв боломжтой бол "YES", боломжгүй бол "NO" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5 1
10 5
Гаралт
YES
Оролт
4 5
3 3
Гаралт
YES
Оролт
1 2
11 6
Гаралт
NO

Тэмдэглэл

Хүү, охин хоёрт хэн нь зүүн талд гарч алхах нь хамаагүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...