E. Сэлгэлтийн квадрат язгуур

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ урттай сэлгэлт гэдэг нь $1$-ээс $n$ хүртэлх тоонуудыг яг нэг нэг удаа агуулсан тоон цувааг хэлнэ.Жишээлбэл $q = [4, 5, 1, 2, 3]$ бол сэлгэлт юм.$q$ сэлгэлтийн хувьд сэлгэлтийн квадрат гэдэг нь $i = 1... n$ бүрийн хувьд $p[i] = q[q[i]]$ байх $p$ сэлгэлт юм.Жишээлбэл $q = [4, 5, 1, 2, 3]$ -ын квадрат нь $p = q^{2} = [2, 3, 4, 5, 1]$ болно.

Энэ бодлого нь урвуу үйлдлийн тухай бөгөөд: танд $p$ сэлгэлт өгөгдөх ба та $q^{2} = p$ байх $q$ сэлгэлтийг олох юм.Хэрэв олон $q$ сэлгэлт оршин байвал алийг нь ч хэвлэж болно.

Оролт

Эхний мөрөнд $p$ сэлгэлтийн элементийн тоо болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{6}$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $p$ сэлгэлтийн элементүүд болох ялгаатай $n$ ширхэг бүхэл тоо $p_{1}, p_{2}, ..., p_{n}$ ($1 ≤ p_{i} ≤ n$)-ууд өгөгдөнө.

Гаралт

Хэрэв $q^{2} = p$ байх $q$ сэлгэлт байхгүй бол "$-1$" гэж хэвлэнэ үү.

Хэрэв хариулт байгаа бол ганц мөрөнд $q$ сэлгэлтийн элементүүд болох ялгаатай $n$ ширхэг бүхэл тоо $q_{i}$ ($1 ≤ q_{i} ≤ n$)-уудыг хэвлэнэ.Хэрэв олон хариулт байвал алийг нь ч хэвлэсэн болно

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
2 1 4 3
Гаралт
3 4 2 1
Оролт
4
2 1 3 4
Гаралт
-1
Оролт
5
2 3 4 5 1
Гаралт
4 5 1 2 3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...