B. HDD бол хоцрогдсон технологи

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

HDD хатуу дискүүд мэдээллийг секторуудаар бүлэглэдэг. Бүх файлууд хэсэг хэсгээр хуваагддаг ба хэсэг бүр хатуу дискийн нэг секторт бичигддэг. Хэсгүүд хатуу дискэн дээр бичигдэхдээ ямар нэгэн дараалалгүйгээр бичигддэг.

HDD хатуу дискүүдийн гол асуудлуудын нэг бол: соронзон толгой нь зарим файлыг уншихын тулд нэг сектороос өөр нэгрүү очих хэрэгтэй.

$n$ хэсэгт хуваагдсан файлыг уншихад зарцуулагдах цагийг ол. $i$-р сектор ($1 ≤ f_{i} ≤ n$) файлын $f_{i}$-р хэсгийг агуулна. Өөр секторууд өөр хэсгийг агуулна гэдгийг сана. Соронзон толгой нь эхний хэсгийг агуулж байгаа сектороос эхлэн ажиллана. Файлыг уншихдаа дараах маягаар уншина: хамгийн эхэнд нэгдүгээр хэсгийг уншина тэгээд соронзон толгой хоёр дахь хэсгийг агуулж буй секторруу очиж хоёр дахь хэсгийг уншина энэ маягаар $n$-р сектор уншигдаж дуустал ажиллана. Хэсгүүдийг уншихдаа хамгийн эхнийхээс $n$-р сектор гэсэн дарааллын дагуу уншина.

Соронзон толгой нь $a$ сектороос $b$-р секторруу шилжихдээ $|a - b|$ хугацааны нэгжийг зарцуулна. Хэсэг бүрийг уншихад цаг зарцуулахгүй.

Оролт

Эхний мөрөнд хэсгүүдийн тоог илэрхийлэх эерэг бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 2*10^{5}$) байна.

Хоёр дахь мөрөнд $i$-р секторт бичигдсэн хэсгийн дугаарыг агуулах $n$ ширхэг ялгаатай бүхэл тоон утгууд болох $f_{i}$ ($1 ≤ f_{i} ≤ n$) байна.

Гаралт

Файлыг уншихад зарцуулах хугацааны нэгжүүдийг илтгэх ганц бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
3
3 1 2
Гаралт
3
Оролт
5
1 3 5 4 2
Гаралт
10

Тэмдэглэл

Хоёр дахь жишээн дээр толгой дараах замын дагуу явна:

  • 1->2 очихын тулд 1-р сектороос 5-р секторруу шилжих учир 4 хугацааны нэгж зарцуулна
  • 2->3 очихын тулд 5-р сектороос 2-р секторруу шилжих учир 3 хугацааны нэгж зарцуулна
  • 3->4 очихын тулд 2-р сектороос 4-р секторруу шилжих учир 2 хугацааны нэгж зарцуулна
  • 4->5 очихын тулд 4-р сектороос 3-р секторруу шилжих учир 1 хугацааны нэгж зарцуулна

Ингээд хоёрдугаар жишээний хариу $4 + 3 + 2 + 1 = 10$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...