A. Эх хуваах

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $n$ урт бүхий $s$ тэмдэгт мөр болон $p, q$ тоонууд өгөгдөв.Тэгвэл $s$ тэмдэгт мөрийг $p$ болон $q$ урттай хэсгүүдэд хуваана уу.

Жишээлбэл "$Hello$" гэсэн тэмдэгтийн хувьд $p = 2$, $q = 3$ байг.Тэгвэл та "$Hel$" болон "$lo$" гэсэн 2 тэмдэгтэд хувааж болох ба мөн "$He$" болон "$llo$" гэсэн 2 тэмдэгтэд хувааж болно.

$s$ тэмдэгт мөрийг хуваахдаа зөвхөн $p$ урттай тэмдэгтүүдэд хувааж болно эсвэл зөвхөн $q$ урттай тэмдэгтүүдэд хувааж болно гэдгийг анхаарна уу.(2-дахь жишээг харна уу.)

Оролт

Эхний мөрөнд 3 ширхэг бүхэл тоо $n, p, q$ ($1 ≤ p, q ≤ n ≤ 100$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд жижиг болон том Латин үсэг ба цифрүүдээс тогтох $s$ тэмдэгт мөр өгөгдөнө.

Гаралт

Хэрэв $s$ тэмдэгт мөрийг $p$ болон $q$ урттай хэсгүүдэд хувааж болохгүй бол "$-1$" гэж хэвлэнэ.

Бусад тохиолдолд эхний мөрөнд $s$ тэмдэгт мөрийн хуваагдсан хэсгүүдийн тоо болох бүхэл тоо $k$-г хэвлэнэ.

Дараагийн $k$ мөрийн мөр болгонд тэмдэгт мөрийн хуваагдсан хэсгүүдийг хэвлэнэ.Тэдгээр хэсэг бүр нь $p$ эсвэл $q$ урттай тэмдэгтүүд байх ба эдгээр тэмдэгтүүд нь $s$-д орсон дарааллынхаа зүүнээс баруун уруугаа нэг нэгээрээ хэвлэгдэнэ.

Хэрэв олон хариулт байгаа бол алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5 2 3
Hello
Гаралт
2
He
llo
Оролт
10 9 5
Codeforces
Гаралт
2
Codef
orces
Оролт
6 4 5
Privet
Гаралт
-1
Оролт
8 1 1
abacabac
Гаралт
8
a
b
a
c
a
b
a
c
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...