B. Шинэ он ба хуучин шинж чанар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

2015 он бараг дуусаж байна.

Лимак нь нэгэн бяцхан туйлын баавгай юм.Тэрээр саяхан 2-тын тооллын системийн талаар сурчээ.Тэрээр одоо өнгөрч буй он нь өөрийн 2-тын тооллын системийн бичлэг дотроо яг 1 ширхэг 0-ыг агуулж байгааг анзаарчээ -- $2015_{10} = 11111011111_{2}$.Тэрээр таслалаас хойших 0-ын тоог тооцохгүй байгааг анхаарна уу.

Лимак хэсэг жилүүдийн завсрыг сонгон авав.Тэрээр энэ завсарт хэчнээн ширхэг 2-тын тооллын системийн бичлэг дотроо яг 1 ширхэг 0-ыг агуулсан он байгааг тоолохоор шийджээ.Тэгвэл та Лимак-аас хурдан үүнийг хийж чадах уу?

Бүх эерэг бүхэл тоонууд 0-ээр эхлэн бичигдэхгүй байгааг анхаарна уу.

Оролт

Ганц мөрөнд Лимак-ийн сонгосон завсрын харгалзан эхний болон сүүлийн жилийг илэрхийлэх 2 бүхэл тоо $a$ болон $b$ ($1 ≤ a ≤ b ≤ 10^{18}$) өгөгдөнө.

Гаралт

Лимак-ийн сонгосон завсартаа тоолох нийт жилүүдийн тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5 10
Гаралт
2
Оролт
2015 2015
Гаралт
1
Оролт
100 105
Гаралт
0
Оролт
72057594000000000 72057595000000000
Гаралт
26

Тэмдэглэл

Эхний жишээнд Лимак-ийн сонгосон завсар $5_{10} = 101_{2}$, $6_{10} = 110_{2}$, $7_{10} = 111_{2}$, $8_{10} = 1000_{2}$, $9_{10} = 1001_{2}$ and $10_{10} = 1010_{2}$ гэсэн тоонуудыг агуулна. Тэдгээрийн 2 нь($101_{2}$ and $110_{2}$) өгөгдсөн шинжийг агуулж байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...