D. Вика ба Сегментүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вика-д дөрвөлжин нүдтэй цаасан хязгааргүй том хуудас байжээ.Анхандаа бүх нүднүүд нь цагаан өнгөтэй байв.Тэрээр уг хуудас дээр 2 хэмжээст координатын систем байрлуулсан ба координатын тэнхлэгүүдтэй параллель байх $n$ ширхэг хар өнгөтэй хөндлөн болон босоо сегментүүд зуржээ.Бүх сегментүүд нь 1 дөрвөлжин нүдтэй ижил өргөнтэй бөгөөд сегмент бүр нь нэг мөр эсвэл нэг баганад байгаа ямар нэг хөрш 2 нүдний хооронд байна гэсэн үг юм.

Таны даалгавар бол нийт будагдсан нүдний тоог олох юм.Хэрэв нүд нь нэгээс олон удаа будагдсан бол тухайн нүд нь ганц удаа тоологдоно.

Оролт

Эхний мөрөнд Вика-ийн зурах сегментийн тоо болох ганц бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100 000$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрийн мөр болгонд $x_{1}$, $y_{1}$, $x_{2}$ болон $y_{2}$ ($ - 10^{9} ≤ x_{1}, y_{1}, x_{2}, y_{2} ≤ 10^{9}$) гэсэн 4 ширхэг бүхэл тоо байх ба эдгээр нь Вика-ийн зурсан сегментүүдийн захын цэгүүдийг илэрхийлэх юм.Бүх сегмент нь координатын тэнхлэгүүдтэй параллель байх ба сегментүүд нь хоорондоо шүргэлцэж давхцаж мөн бүрэн давхцаж болно.

Гаралт

Вика-ийн нийт будсан нүдний тоог хэвлэнэ.Хэрэв нүд нь нэгээс олон удаа будагдсан бол тухайн нүдийг хариултад ганц удаа тоолно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3
0 1 2 1
1 4 1 2
0 3 2 3
Гаралт
8
Оролт
4
-2 -1 2 -1
2 1 -2 1
-1 -2 -1 2
1 2 1 -2
Гаралт
16

Тэмдэглэл

Эхний жишээнд Вика $(0, 1)$, $(1, 1)$, $(2, 1)$, $(1, 2)$, $(1, 3)$, $(1, 4)$, $(0, 3)$ болон $(2, 3)$ гэсэн нүднүүдийг будсан байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...