E. Дайсны сул байдал

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ромчууд ахиад довтолжээ. Энэ үед тэд Персүүдээс хамаагүй олуулаа байсан боловч Шапур тэднийг хамгаалахад бэлэн байна. Тэр ийн өгүүлэв: "Арслан хэзээ ч зуун хониноос айдаггүй".

Гэсэн хэдий ч тэднийг ялахын тулд Ромын армийн сул талыг олох ёстой. Тиймээс тэрээр уг армид сул талын тоог өгөв.

Шапурыхаар бол армийн сул талын тоо нь $i < j < k$ ба $a_i > a_j > a_k$ байх $i$, $j$, $k$ гурвалын тоотой тэнцүү, энд $a_x$ нь $x$ байрлал дахь хүний чадал. Ромын армийн нэг онцгой шинж нь бүх хүмүүсийн чадал нь ялгаатай байх юм.

Шапурт Ромын арми хэр сул болохыг олоход тусална уу.

Оролт

Эхний мөр Ромын армийн цэргүүдийн тоо болох $n$ ($3 ≤ n ≤ 10^6$) бүхэл тоог агуулна. Дараагийн мөр Ромын армийн цэргийн чадал болох $n$ ширхэг ялгаатай $a_i$ ($1 ≤ i ≤ n$, $1 ≤ a_i ≤ 10^9$) эерэг бүхэл тоог агуулна.

Гаралт

Ромын армийн сул тал болох ганц бүхэл тоо.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3
3 2 1
Гаралт
1
Оролт
3
2 3 1
Гаралт
0
Оролт
4
10 8 3 1
Гаралт
4
Оролт
4
1 5 4 3
Гаралт
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...