C. Валэрианыг баривчлах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

МЭӨ 260 он болж байна. Шапур хэт ухаантай тул Персийн эзэн хаан болсон. Түүнийг одоо Иран, Аниранын хаад Манай сүр жавхлант хаан Шапур гэж дууддаг.

Саяхан Ромчууд Перст дайн зарласан. Тэд Арменийг эзлэхийг мөрөөджээ. Саяын дайнд Ромчууд шившигтэйгээр ялагдчихлаа. Одоо тэдний шилдэг армийн генерал Пилип Шапурт баригдсан бөгөөд Шапур Ромын эзэн хаан Валэрианыг барихаар явж байна.

Ялагдаж буй аймхай Валэриан шилтгээнүүдийхээ нэгнийх нь оройд байрлах өрөөнд нуугдав. Түүнийг барихаар Шапур олон хаалга нээх ёстой болжээ. Аз болоход Валериан хаалгандаа нэвтэршгүй цоож хийхээс айсан.

Хаалга бүр $4$ хэсэгтэй. Эхний хэсэг нь $a$ бүхэл тоо. Хоёрдахь хэсэг нь эсвэл $b$ бүхэл тоо юмуу $R$ гэсэн онцгой тэмдэг байна. Гуравдахь хэсэг нь $c$ бүхэл тоо бөгөөд дөрөвдүгээр хэсэг хоосон байна! Энд ямар нэг зүйл бичсэн байсан. Сод ухаан заяагдсан тул, эхний хэдэн хаалгыг онгойлгосны дараа Шапур цоожны нууцыг олжээ.

$c$ нь $a$ суурьд бичигдсэн тоо бөгөөд, хаалгыг онгойлгохдоо үүнийг $b$ суурьд бичих хэрэгтэй. Муу мэдээ гэвэл $R$ нь зөвхөн Ромын эзэнт гүрэнд ашигладаг онцгой төрлийн тооллын систем байлаа, тэгэхээр хаалгыг онгойлгоно гэдэг амар бялуу биш байх нь ээ!

Энд энэхүү үнэхээр хачин систем, бүх тэг агуулаагүй тоон системийг тайлбарласан байна:

Ромын тоолол нь долоон тэмдэгтэд тулгуурлана: зураас ($I$ үсгээр тодорхойлно) нь нэгжийг, өнцөг ($V$ үсгээр тодорхойлно) нь тавыг, хэрээс өнцөг ($X$ үсгээр тодорхойлно) нь арвыг, $C$ (Centum-ийн товчилсон хэлбэр) нь зууг илэрхийлнэ гэх мэтээр.:

$I=1$

$V=5$

$X=10$

$L=50$

$C=100$

$D=500$

$M=1000$

Хэд хэдэн тэмдэгт тоог заахдаа: $I$ $1$, $II$ $2$, $III$ $3$, $V$ $5$, $VI$ $6$, $VII$ $7$ гэх мэтээр үргэлжлэх ба цаашлаад: $X$ $10$, $XX$ $20$, $XXX$ $30$, $L$ $50$, $LXXX$ $80$; $CC$ $200$, $DCC$ $700$ гэх мэтээр илэрхийлнэ. Дөрөвдүгээр болон есдүгээрийг заахдаа хасах зарчим ашигдагдах ёстой, арай өндөр утгатай тэмдэгтийн өмнө байрлуулж: $IV$ $4$, $IX$ $9$, $XL$ $40$, $XC$ $90$, $CD$ $400$, $CM$ $900$ гэх мэтээр илэрхийлнэ.

Бас $10$-аас их суурь ашиглахдаа $A$-аар $10$-ыг, $B$-ээр $11$-г гэх мэтээр илэрхийлнэ.

Шапурт Валэрианыг барьж Перс, тэр тусмаа Арменд энх тайван байдлыг эргүүлж авчрахад нь тусална уу.

Оролт

Эхний мөр $a$, $b$ ($2 ≤ a, b ≤ 25$) хоёр бүхэл тоог агуулна. Зөвхөн $b$ нь Ром тооллын системийг заасан $R$ байж болно.

Дараагийн мөр $a$ суурьд бичигдсэн, тэгээр эхэлсэн байж болох боловч урт нь $10^3$-аас хэтрэхгүй сөрөг биш бүхэл $c$ тоог агуулна.

Ямар ч байсан хэрвээ Ром тоо байгаа бол тэр нь $30001_{10}$-аас бага буюу тэнцүү бөгөөд $0$ биш байна. Бусад ямар ч тохиолдолд энэ тоо нь $10^{15}_{10}$-аас ихгүй байна.

Гаралт

$b$ суурьд $c$ тоог бич. Урдах тэгүүдийг нь арилгах ёстой.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
10 2
1
Гаралт
1
Оролт
16 R
5
Гаралт
V
Оролт
5 R
4
Гаралт
IV
Оролт
2 2
1111001
Гаралт
1111001
Оролт
12 13
A
Гаралт
A

Тэмдэглэл

You can find more information about roman numerals here: http://en.wikipedia.org/wiki/Roman_numerals

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...