B. Хүнд ажил

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Тоо харьцуулах тэмцээний дараа Шапурын багш түүнийг үнэхээр сод ухаантан, хэн ч хийж чадахгүй тооцоог бүр супер компьютер ашигласнаас хурдан хийж чадна гэдгийг мэджээ.

Энэ тэмцээний өмнөх өдрүүдэд багш бүх $n$ сурагчдаа оролцуулан маш энгийн харагдах даалгавар өгөв. Багш тэдэнд $3$ үг өгч тэднийг нийлүүл гэв. Нийлүүлэх гэдэг нь ямар нэг дарааллаар нэгнийх нь ард нөгөөг нь байрлуулахыг хэлнэ. Жишээлбэл Sugaraa ба Ulzii үгийг нийлүүлбэл хэрхэн дарааллуулснаас хамаарч SugaraaUlzii эсвэл UlziiSugaraa үгүүд үүснэ.

Үнэхээр харамсалтай нь багш сурагчдад ямар дарааллаар нийлүүлэхийг урьдчилан хэлэхээ мартсан тул сурагч бүр өөрийн дуртай байрлалаар нийлүүлсэн байв.

Одоо багш Шапур хурдан тооцолдог сод хүү гэдгийг мэдэх тул түүнд хүүхдүүдийн ажлыг засахыг даалгав.

Шапур ийм цаг шаардсан ажилд сайн биш байв. Тэр аль болох хурдан бөгөөд түүний цагаас олон гишүүнд $3$-SAT хугацаа авдаг байхаар дуусгахад илүү дуртай. Үүнээс гадна багш Шапурын дагах ёстой зарим зөвлөгөөг өгсөн байжээ. Багш юу хэлсэн бэ гэвэл:

  • Би чиний мэдэж байгаачлан сурагчдадаа (чамайг оруулаад) Персийн Мики шрифтийн том жижиг үсгээс бүрдсэн тэмдэгт мөрүүдийг өгсөн. Эдгээр үсгүүд нь Латин цагаан толгойн үсгүүдтэй их төстэй, тиймээс би анхны тэмдэгт мөрүүд болон хүүхдүүдийн хариуг Латинаас хөрвүүлсэн нь чиний даалгаврыг илүү хүндрүүлнэ.
  • Латин үсгүүд Мики шрифтийн үсгүүдээс илүү цөөн бөгөөд би тэднийг илэрхийлэхдээ "-", ";", "_" гэсэн бусдаасаа ялгагдах гурван тэмдэгтүүдийг нэмсэн. Эдгээр тэмдэгтүүд бол миний курсын хувийн нээлт юм! Би тэднийг Дохионууд гэж нэрлэдэг.
  • Бүх анхны тэмдэгт мөрүүдийн урт $100$-аас бага буюу тэнцүү ба манай сурагчдын хариунуудын урт $600$-аас бага буюу тэнцүү байна.
  • Хүү минь, бүх сурагч чам шиг сод ухаантан биш. Тэд мэдээж зарим үсэгнүүдийн том жижгийг андуурч солиод алдаатай бичсэн байх боломжтой. Жишээлбэл тэд ALiReZaAmIR үгийн оронд AlirezaAmir биччихэж болзошгүй. Эдгээрийг бүү алдаанд тооц.
  • Өмнө чамд хэлж байсан дохионууд энд ер нь чухал биш. Чи, хүүхдүүд дураараа илүү дохио нэмэх, зарим дохиог нь бичихээ мартах зэрэг байдал гаргаж мэдэх тул тэднийг тоохгүй орхиж болно. Тэгэхээр Iran;; гэдэг нь --;IRAN гэдэгтэй адилхан юм.
  • Чи засахдаа сурагч бүрийн хариуг зөв юмуу буруу эсэхийг л тогтоох хэрэгтэй. Үүнийг хийхдээ буруу хариултанд "WA", зөв хариултанд "ACC" гэж бич.
  • Би чамд бүх тэмдэгт мөр (анхны тэмдэгт мөрүүд болон хариунууд) хоосон биш гэдгийг сануулах хэрэгтэй.
  • Эцэст нь, эдгээрийг аль болох хурдан хий. Чамд үүнийг хийхэд $2$ цагаас бага хугацаа байна.

Оролт

Эхний гурван мөр бүр тэмдэгт мөрийг агуулна. Эдгээр нь анхны тэмдэгт мөр. Тэд зөвхөн Латин цагаан толгойн том жижиг үсэг болон дохионуудаас бүрднэ ("-", ";" ба "_"). Бүх анхны тэмдэгт мөр $1$-ээс $100$ хүртэлх урттай.

Дөрөвдэх мөрөнд сурагчдын тоо болох ганц бүхэл тоо $n$ ($0 ≤ n ≤ 1000$) байрлана.

Дараагийн $n$ мөр бүр сурагчийн хариуг агуулна. Энэ нь багшийн хэлсэн хариутай таарах ёстой. Хариу бүр зөвхөн Латин цагаан толгойн том жижиг үсэг болон дохионуудаас бүрднэ ("-", ";" ба "_"). Урт нь $1$-ээс $600$-ын хооронд байна.

Гаралт

Сурагч бүрт өөр мөрөнд дүнг бич. Хариу нь буруу бол "WA", зөв бол "ACC" гэж хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
Iran_
Persian;
W_o;n;d;e;r;f;u;l;
7
WonderfulPersianIran
wonderful_PersIAN_IRAN;;_
WONDERFUL___IRAN__PERSIAN__;;
Ira__Persiann__Wonderful
Wonder;;fulPersian___;I;r;a;n;
__________IranPersianWonderful__________
PersianIran_is_Wonderful
Гаралт
ACC
ACC
ACC
WA
ACC
ACC
WA
Оролт
Shapur;;
is___
a_genius
3
Shapur__a_is___geniUs
is___shapur___a__Genius;
Shapur;;is;;a;;geni;;us;;
Гаралт
WA
ACC
ACC
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...