A. Хэт хурдан математикч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шапур маш авъяаслаг оюутан байсан. Тэр Комбинаторик, Алгебр, Тооны онол, Геометр, Тооцон бодох гэх мэтийг оруулаад бүх юмандаа агуу байсан. Тэр зөвхөн ухаалаг байсангүй бас ер бусын хурдан байв! Тэр $10^{18}$ ширхэг тоог ганц секундын дотор нэмж чаддаг байлаа.

МЭӨ $230$ оны нэгэн өдөр Шапур түүнээс хурдан тооцоолж чадах хэн нэгнийг олохыг оролдож байлаа. Үр дүнд нь тэр маш том тэмцээн зохиосон бөгөөд хүн бүрээс ирж оролцогч болохыг хүсчээ.

Түүний тэмцээнд тэр оролцогчдод олон ялгаатай хос тоонуудыг өгсөн. Тоо бүр $0$, $1$ цифрүүдээс бүрднэ. Оролцогч өгсөн хос тоонд харгалзах шинэ тоог бичих ёстой. Дүрэм их энгийн: Хариуны $i$ дэх цифр $1$ байх гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь өгсөн ялгаатай хоёр тооны $i$ дэх цифрүүд нь ялгаатай байх явдал юм. Бусад тохиолдолд хариуны $i$ дэх цифр нь $0$ байна.

Шапур олон тоо үүсгэсэн ба хувийн хурдаа сайжруулахаар хичээж байв. Тэр $∞$ урттай (тооны урт гэдэг нь цифрүүдийн тоо) тоонууд дээр энэ үйлдлийг гялс гүйцэтгэж чадна! Тэр дандаа зөв хариу гаргадаг тул оролцогчид бас зөв хариу өгнө гэж найддаг. Тэр сайн судлаач тул хэнд ч хэт том тоо өгөхийг хүсэхгүй байгаа ба тэр дандаа, нэг хүнд ижил урттай тоо өгдөг.

Одоо та Шапурын тэмцээнд оролцож байна. Та илүү хурдан бөгөөд зөв боддог эсэхээ үзнэ үү.

Оролт

Оролт бүрт хоёр мөр байна. Тэд тус бүр ганц тоо агуулна. Энэ тоонууд зөвхөн $0$, $1$ цифрүүдээс бүрдэх бөгөөд адилхан урттай байна. $0$-ээр эхэлж болно. Тоо бүрийн урт $100$-аас хэтрэхгүй.

Гаралт

Харгалзах хариуг нэг мөрөнд бич. Эхний $0$-үүдийг битгий устгаарай.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1010100
0100101
Гаралт
1110001
Оролт
000
111
Гаралт
111
Оролт
1110
1010
Гаралт
0100
Оролт
01110
01100
Гаралт
00010
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...