B. Шилдэг бэлэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эмилигийн төрсөн өдөр дараа долоо хоногт ба Жэк түүнд зориулж бэлэг худалдаж авахаар шийдсэн. Тэр Эмилиг номонд дуртай гэдгийг мэдэх ба $m$ төрлийн $n$ номтой ойролцоох номын дэлгүүррүү явлаа.

Номын дэлгүүрт Жэк өөр төрлийн хоёр ном худалдаж авахаар шийдсэн.

Дэлгүүрт зарагдаж буй номын төрлөөс хамаарч Жэкийн Эмилид зориулж өөр төрлийн хоёр ном сонгох боломжийн тоог ол. Хэрвээ боломжууд нь ядаж нэг номоороо ялгаатай бол ялгаатай гэж тооцогдоно.

Номууд төрлийнхөө индексээр өгөгдөнө. Төрлүүд нь $1$-с $m$ хүртэл дугаарлагдсан.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n$ ба $m$ ($2 ≤ n ≤ 2*10^{5}, 2 ≤ m ≤ 10$) байх ба номын дэлгүүрт байгаа номын тоо болон төрлийн тоо.

Хоёр дахь мөрөнд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ дараалал байх ба $i$-р номын төрөл нь $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ m$) байна.

Төрөл бүрийн хувьд тэр төрөл нь ядаж нэг номтой байна.

Гаралт

Жэкийн номуудаа сонгож чадах боломжийн тоог илэрхийлэх нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.

Хариулт $2*10^{9}$ тооноос ихгүй байх нь тодорхой.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4 3
2 1 3 1
Гаралт
5
Оролт
7 4
4 2 3 1 2 4 3
Гаралт
18

Тэмдэглэл

Эхний жишээний хувьд Жэк 5 янзаар сонгож болно:

  1. эхний ба хоёр дахь ном
  2. эхний ба гурав дахь ном
  3. эхний ба дөрөв дахь ном
  4. хоёр дахь ба гурав дахь ном
  5. гурав дахь ба дөрөв дахь ном
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...