B. Хамминг зайн нийлбэр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жино-д таны тусламж хэрэг болжээ.Тэрээр дараах програмчлалын бодлогыг Сайтама-д бодуулахаар өгчээ:

Зарим нэг $s$ тэмдэгт мөрийн уртыг $|s|$ гэж тэмдэглэе.Ижил урт бүхий $s$ болон $t$ тэмдэгтүүдийн хоорондох Хамминг зай гэдэг нь гэж тодорхойлогдох ба энд $s_{i}$-аар $s$ тэмдэгт мөрийн $i$-дахь тэмдэгтийг $t_{i}$-аар $t$ тэмдэгт мөрийн $i$-дахь тэмдэгтийг тэмдэглэв.Жишээлбэл "$0011$" болон "$0110$" тэмдэгт мөрийн хоорондох Хамминг зай нь $|0 - 0| + |0 - 1| + |1 - 1| + |1 - 0| = 0 + 1 + 0 + 1 = 2$ болно.

Танд 2-тын тооллын системийн 2 ширхэг $a$ болон $b$ тэмдэгт мөр өгөгдөх ба $a$ тэмдэгт мөр болон $b$ тэмдэгт мөрийн бүх $|a|$ урт бүхий тасралтгүй дэд тэмдэгт мөрүүдийн хоорондох Хамминг зайнуудын нийлбэрийг олно уу.

Оролт

Эхний мөрөнд 2-тын тооллын системийн тэмдэгт мөр $a$ ($1 ≤ |a| ≤ 200 000$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд 2-тын тооллын системийн тэмдэгт мөр $b$ ($|a| ≤ |b| ≤ 200 000$) өгөгдөнө.

2 тэмдэгт мөр нь зөвхөн '$0$' болон '$1$'-ээс тогтсон байна.

Гаралт

$a$ тэмдэгт мөр болон $b$ тэмдэгт мөрийн бүх $|a|$ урт бүхий тасралтгүй дэд тэмдэгт мөрүүдийн хоорондох Хамминг зайнуудын нийлбэр болох ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
01
00111
Гаралт
3
Оролт
0011
0110
Гаралт
2

Тэмдэглэл

Эхний хялбар жишээнд $|a|$ урт бүхий 4-н ширхэг $b$-ын тасралтгүй дэд тэмдэгт мөр байна:"$00$", "$01$", "$11$", болон "$11$"."$01$" болон "$00$"-ын Хамминг зай нь $|0 - 0| + |1 - 0| = 1$. "$01$" болон "$01$"-ын Хамминг зай нь $|0 - 0| + |1 - 1| = 0$. "$01$" болон "$11$"-ын Хамминг зай нь $|0 - 1| + |1 - 1| = 1$. "$11$" тэмдэгт мөр 2 ширхэг байгаа тул сүүлийн зай нь 2 удаа тооцогдоно.Иймд нийт нийлбэр нь $1 + 0 + 1 + 1 = 3$ болно.

2-дахь хялбар жишээ нь бодлогын өгүүлбэр дунд тайлбарлагдсан.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...