A. Сайтама зочид буудал нураасан нь

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сайтама санамсаргүй байдлаар нэгэн зочид буудлыг нураачихжээ.Зочид буудлын компанид нөхөн олговор өгөхийн тулд Жинос сайн дураараа тус компанийн өөр нэгэн зочин буудалд цахилгаан шатны үйлчилгээг хариуцахаар болжээ.Тус цахилгаан шат нь онцгой өөрөөр хэлбэл хамгийн дээд давхраас эхлэн үйлчлэх ба зөвхөн доошоо явна.Мөн хязгааргүй их хүний багтаамжтай.Давхрууд нь $0$-ээс $s$ хүртэл дугаарлагдсан ба цахилгаан шат анх $s$ давхарт $0$ цагаас эхлэн үйлчилнэ.

Цахилгаан шат нь яг $1$ давхар доош явахад яг $1$ секунд шаардагдах бөгөөд зорчигчийг суулгахад бараг цаг шаардагдахгүй.Жинос-д зорчигчид хаана болон хэзээ ирэх талаар дэлгэрэнгүй мэдээллийн бүртгэл байгаа бөгөөд Жинос бүх зорчигчдыг $0$ давхарт хүргэхэд шаардагдах нийт хугацааг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөрөнд харгалзан нийт зорчигчийн тоо болон дээд давхрын дугаар болох 2 бүхэл тоо $n$ болон $s$ ($1 ≤ n ≤ 100$, $1 ≤ s ≤ 1000$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрийн мөр болгонд $i$ дугаартай зорчигчийн ирэх давхар болон хэдэн секундийн дараа ирэх хугацааг илэрхийлэх зайгаар тусгаарлагдсан 2 ширхэг бүхэл тоо $f_{i}$ болон $t_{i}$ ($1 ≤ f_{i} ≤ s$, $1 ≤ t_{i} ≤ 1000$) өгөгдөнө.

Гаралт

Бүх зорчигчдыг $0$ давхарт хүргэхэд шаардагдах хамгийн бага хугацааг секундээр илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 7
2 1
3 8
5 2
Гаралт
11
Оролт
5 10
2 77
3 33
8 21
9 12
10 64
Гаралт
79

Тэмдэглэл

Эхний жишээнд бүх зорчигчдыг $0$ давхарт хүргэхэд дор хаяж $11$ секунд шаардлагатай.Доор хэрхэн бүх зорчигчдыг $0$ давхарт хүргэхийг харуулав:

1. $5$-р давхар уруу явна: $2$ секунд болно.

2. $3$-р зорчигчийг авна.

3. $3$-р давхар уруу явна: $2$ секунд болно.

4. $2$-р зорчигч ирэхийг хүлээнэ: $4$ секунд болно.

5. $2$-р зорчигчийг авна.

6. $2$-р давхар уруу явна: $1$ секунд болно.

7. $1$-р зорчигчийг авна.

8. $0$-р давхар уруу явна: $2$ секунд болно.

Ингэснээр нийт $2 + 2 + 4 + 1 + 2 = 11$ секунд болох юм..

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...