A. Шидэт бөмбөлөг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шидтэн Карлд $a$ ширхэг цэнхэр, $b$ ширхэг ягаан, $c$ ширхэг улбар шар бөмбөлөг бий. Карл нэг үйлдлээр 2 бөмбөлгийг өөр дурын өнгөтэй 1 бөмбөлөг болгон хувиргаж чадна. Тус үйлдлийг ашиглан өгөгдсөн $a$, $b$, $c$ бөмбөлгүүдийг $x$ ширхэг цэнхэр, $y$ ширхэг ягаан, $z$ ширхэг улбар шар бөмбөлөг болгон хувиргаж чадах уу? (Үйлдлийг хэд хэд давтаж болно гэж үз)

Оролт

Эхний мөрөнд $0 ≤ a, b, c ≤ 1 000 000$ нөхцлийг хангах $a$, $b$, $c$ бүхэл тоо байна. (Карлд байгаа бөмбөлөгүүдийн утга)

2 дахь мөрөнд $0 ≤ x, y, z ≤ 1 000 000$ нөхцлийг хангах $x$, $y$, $z$ бүхэл тоо байна. (Карлын хувиргаж авах бөмбөлөгүүдийн утга)

Гаралт

Хувиргаж чадах бол "тийм", чадахгүй бол "үгүй"-г хэвлэ.

Орчуулсан: ERDENI

Жишээ тэстүүд

Оролт
4 4 0
2 1 2
Гаралт
Yes
Оролт
5 6 1
2 7 2
Гаралт
No
Оролт
3 3 3
2 2 2
Гаралт
Yes

Тэмдэглэл

Бодлогын эхний нөхцлөөр $4$ цэнхэр, $4$ ягаан, $0$ улбар шар бөмбөлөг байна. Эхний үйлдлээр 2 цэнхэрийг 1 ягаан болгож нийт 2 цэнхэр, 5 ягаан бөмбөлөгтэй болно. Дараагийн үйлдлээр 4 ягааныг 2 улбар шар болгоно. Ингэснээр түүнд хэрэгтэй 2 цэнхэр, 1 ягаан, 2 улбар шар өнгийн бөмбөлөг бий болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...