A. Зориглосон хүч

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Кевин Сан сая Кодфорсесийн #334-р раундад өрсөлдөж дууслаа! Раунд 120 минутын урттай байсан ба харгалзан 500, 1000, 1500, 2000 ба 2500 дээд оноотой таван бодлого танилцуулагдсан. Хүч сорьсон даалгаваруудаас үл хамааран Кевин бүгдэнд нь зоригтой байж дуусгасан ба бусдаас өөрийгөө Бовиниагийн шилдэг компьютерийн ухаанч мэтээр ялгаж чадсан. Кевин бодлого бүрийн хувьд өөрийн оруулсан хугацаа мөн бодлого бүр дээрх буруу оруулалтын тоо болон амжилттай болон амжилтгүй болсон халдлагуудын тоог мэдэж байгаа. Кодфорсесийн дүгнэх журам төвөгтэй учраас Кевин таныг түүний эцсийн оноог тооцоолох програм бичихийг хүсч байна.

Кодфорсесийн оноо дараах байдлаар тооцоологддог: Хэрвээ бодлогын онооны хамгийн их утга нь $x$ ба Кевин $m$ дахь минутанд зөв оруулсан боловч $w$ удаа буруу оруулсан бол уг бодлого дахь түүний оноо байна. Түүний нийт оноо нь бодлого бүрийн оноонуудын нийлбэр байна. Нэмж хэлэхэд Кевиний нийт оноо нь амжилттай халдлага бүрт $100$ оноогоор өсдөг бол амжилтгүй халдлага бүрт $50$ оноогоор буурдаг.

Бүх арифметик үйлдлүүд нь яг нарийн хийгддэг ба бүхэлддэггүй. Кевиний эцсийн оноо бүхэл тоо байна.

Оролт

Оролтын эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан таван бүхэл тоон утга $m_{1}$, $m_{2}$, $m_{3}$, $m_{4}$, $m_{5}$, байх ба энд $m_{i}$ ($0 ≤ m_{i} ≤ 119$) нь $i$-р бодлогын хувьд Кевиний хамгийн сүүлийн оруулалтын цаг байна. Түүний сүүлийн оруулалт үргэлж зөв байх ба зөвшөөрөгдөнө.

Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан таван бүхэл тоон утга $w_{1}$, $w_{2}$, $w_{3}$, $w_{4}$, $w_{5}$, байх ба энд $w_{i}$ ($0 ≤ w_{i} ≤ 10$) нь $i$-р бодлого дахь Кевиний алдаатай оруулалтын тоо.

Сүүлийн мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга $h_{s}$ ба $h_{u}$ ($0 ≤ h_{s}, h_{u} ≤ 20$) байх ба харгалзан Кевиний амжилттай болон амжилтгүй халдлагуудын тоо байна.

Гаралт

Кевиний эцсийн онооны утгыг илэрхийлэх нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
20 40 60 80 100
0 1 2 3 4
1 0
Гаралт
4900
Оролт
119 119 119 119 119
0 0 0 0 0
10 0
Гаралт
4930

Тэмдэглэл

Хоёр дахь жишээн дээр Кевин бүх бодлогод $119$ минут зарцуулсан. Түүнчлэн тэр бүх бодлого дээр оноо авна. Ингээд бодлогуудаас авсан түүний нийт оноо нь . Халдлагуудаас $10*100 = 1000$ оноо авсан ба түүний нийт оноо нь $3930 + 1000 = 4930$ болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...