C. Лиежес оф Лежендре

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Кевин болон Ники Сан нар Лиежес оф Лежендре нэртэй тоглоом зохиосон. Энэ тоглоомонд хоёр тоглогч ээлжлэн тоглоомын төлвийг өөрчлөх ба Кевин эхлэнэ. Эхэндээ тоглоомонд үнээнүүдийн $n$ шон байгаа ба $i$-р шонд $a_{i}$ үнээ байна. Тоглогч бүрийн ээлжийн үеэр тоглогч Санлайтийн хүчийг дуудах ба үүнийгээ доорх хоёр тохиолдлоор ашиглана:

  1. Сонгогдсон хоосон биш шонгоос нэг үнээг хасна.
  2. Тэгш хэмжээтэй $2*x$ ($x > 0$) үнээний шон сонгох ба үүнийгээ тус бүр $x$ үнээтэй $k$ шонгоор солино.

Сүүлийн үнээг хассан тоглогч ялна. $n$, $k$ болон $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ дараалал өгөгдсөн, Кевин болон Никид ялагчийг олоход туслана уу, хоёр тал хоёулаа хамгийн тохиромжтой байдлаар тоглоно.

Оролт

Оролтын эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга $n$ ба $k$ ($1 ≤ n ≤ 100 000, 1 ≤ k ≤ 10^{9}$) байна.

Хоёр дахь мөрөнд $n$ бүхэл тоон утга $a_{1}, a_{2}, ... a_{n}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$) байх ба тоглоомын анхны төлвийг тодорхойлно.

Гаралт

Ялагчийн нэрийг гаралтанд гаргах ба "$Kevin$" эсвэл "$Nicky$" байна (хашилтгүйгээр).

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2 1
3 4
Гаралт
Kevin
Оролт
1 2
3
Гаралт
Nicky

Тэмдэглэл

Хоёр дахь жишээн дээр дараах замаар Ники ялж чадна: Кевин эхлээд нэг үнээг хасах ба үүний дараа шонд хоёр үнээ байна. Дараа нь Ники 2 хэмжээтэй уг шонг 1 хэмжээтэй хоёр шонгоор солино. Ингээд тоглоомын төлөв 1 хэмжээтэй хоёр шон болно. Кевин тэгээд үлдсэн үнээнүүдийн нэгийг хасах ба Ники үлдсэн нэгийг нь хасч хожно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...