A. Хоёр суурь

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"ЧИНИЙ БҮХ СУУРЬ БИДЭНТЭЙ ХОЛБООТОЙ" гэх ишлэлийг анх удаа харсны дараа $X$ болон $Y$ тоонууд тэдний холбоог төвөгтэй болгодог ялгаатай суурьтай гэдгээ ухаарсан.

Танд $b_{x}$ сууриар илэрхийлэгдсэн $X$ тоо болон $b_{y}$ сууриар илэрхийлэгдсэн $Y$ тоо өгөгдсөн. Энэ хоёр тоог харьцуул.

Оролт

Оролтын эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга $n$ ба $b_{x}$ ($1 ≤ n ≤ 10$, $2 ≤ b_{x} ≤ 40$) байх ба энд $n$ нь $b_{x}$ суурьтай $X$-ийн илэрхийллийн цифрүүдийн тоо.

Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоон утга $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ ($0 ≤ x_{i} < b_{x}$) байх ба $X$ тооны цифрүүд байна. Тэд хамгийн ач холбогдолтойгоосоо хамгийн бага ач холбогдолтойруугаа дараалалтай өгөгдөнө.

Дараагийн хоёр мөрөнд $Y$ тоог адил замаар тодорхойлно: гурав дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга $m$ ба $b_{y}$ ($1 ≤ m ≤ 10$, $2 ≤ b_{y} ≤ 40$, $b_{x} ≠ b_{y}$) байх ба энд $m$ нь $b_{y}$ суурьтай $Y$-ийн илэрхийллийн цифрүүдийн тоо ба дөрөв дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $m$ ширхэг бүхэл тоон утга $y_{1}, y_{2}, ..., y_{m}$ ($0 ≤ y_{i} < b_{y}$) байх ба $Y$ тооны цифрүүд байна.

Эдгээр нь тэгээр эхлэхгүй. $X$, $Y$ хоёул эерэг. Хоёр тооны бүх цифрүүд стандарт аравтын тооллын системд өгөгдөнө.

Гаралт

Нэг ширхэг тэмдэг хэвлэ (ойлгомжтой байлгахын тулд хашилт хэрэглэсэн):

  • хэрвээ $X < Y$ бол '$<$'
  • хэрвээ $X > Y$ бол '$>$'
  • хэрвээ $X = Y$ бол '$=$'

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
6 2
1 0 1 1 1 1
2 10
4 7
Гаралт
=
Оролт
3 3
1 0 2
2 5
2 4
Гаралт
<
Оролт
7 16
15 15 4 0 0 7 10
7 9
4 8 0 3 1 5 0
Гаралт
>

Тэмдэглэл

Эхний жишээн дээр $X = 101111_{2} = 47_{10} = Y$.

Хоёр дахь жишээн дээр $X = 102_{3} = 21_{5}$ ба $Y = 24_{5} = 112_{3}$ учир $X < Y$.

Гурав дахь жишээн дээр ба $Y = 4803150_{9}$. Бид $X$ их цифрүүдээр эхлэж байгаа ба $b_{x}$ нь $b_{y}$-с их байгаа учир $X$ нь $Y$-с илэрхий их гэдгийг анзаарч болно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...