E. Ломсат гелрал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $1$ орой нь үндэс байх үндэстэй мод өгөгдсөн. Орой бүр ямар нэг өнгөөр будагдсан.

Хэрвээ $v$ оройн дэд модонд $c$ өнгөнөөс олон харагдах өөр ямар нэгэн өнгө байхгүй бол $v$ оройн дэд модонд $c$ өнгө давамгайлж байна гэе. Зарим оройн дэд модонд хоёр болон түүнээс их өнгө давамгайлж байж болно.

$v$ оройн дэд мод нь $v$ орой ба үндэст хүрэх зам нь $v$ оройг агуулах бусад бүх оройг хэлнэ.

$v$ орой бүрийн хувьд $v$ оройн дэд модонд байгаа бүх давамгайлагч өнгөнүүдийн нийлбэрийг ол.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) байх ба модны оройнуудын тоо юм.

Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоон утга $c_{i}$ ($1 ≤ c_{i} ≤ n$) байх ба $c_{i}$ нь $i$-р оройн өнгө.

Дараагийн $n - 1$ мөр бүрт хоёр бүхэл тоон утга $x_{j}, y_{j}$ ($1 ≤ x_{j}, y_{j} ≤ n$) байх ба модны ирмэг юм. Эхний орой нь модны үндэс байна.

Гаралт

Орой бүрийн хувьд давамгайлж буй өнгөнүүдийн нийлбэрийг буюу $n$ ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
4
1 2 3 4
1 2
2 3
2 4
Гаралт
10 9 3 4
Оролт
15
1 2 3 1 2 3 3 1 1 3 2 2 1 2 3
1 2
1 3
1 4
1 14
1 15
2 5
2 6
2 7
3 8
3 9
3 10
4 11
4 12
4 13
Гаралт
6 5 4 3 2 3 3 1 1 3 2 2 1 2 3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...