C. Палиндром үүсгэх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хэрэв тэмдэгт мөр нь зүүнээс баруун уруу болон баруунаас зүүн уруугаа адил уншигдаж байвал уг тэмдэгт мөрийг палиндром гэж нэрлэнэ.Жишээлбэл "$kazak$", "$oo$", "$r$" болон "$mikhailrubinchikkihcniburliahkim$" нь палиндром бөгөөд "$abb$" болон "$ij$" нь палиндром биш юм.

Танд Латин жижиг үсгүүдээс тогтох $s$ тэмдэгт мөр өгөгдөв.Нэг удаагаар та тэмдэг мөрийн ямар нэг байрлалыг сонгох ба уг байрлалд байгаа үсгийг ямар ч бусад жижиг үсгүүдээр сольж болох юм.Солилт бүрийн дараа тэмдэгт мөрийн урт өөрчлөгдөхгүй.Эхлээд та $s$-ын хэсэг үсгийг солих ба дараа нь үсгүүдийн байрлалыг хүссэнээрээ сэлгэж болох юм.Сэлгэлтийг солилт гэж тооцохгүй.

Та хамгийн бага тооны солилтоор палиндром үүсгэх ёстой.Хэрэв үүнийг хийх олон арга байвал та хэл зүйн хувьд(цагаан толгойн дэс дарааллаар) хамгийн бага палиндромыг үүсгэнэ үү.Иймд та эхлээд солилтын тоогоо багасгах ба дараа нь палиндром оо хэл зүйн хувьд багасгах юм.

Оролт

Ганц мөрөнд зөвхөн Латин жижиг үсгээс тогтох тэмдэгт мөр $s$ ($1 ≤ |s| ≤ 2*10^{5}$) өгөгдөнө.

Гаралт

Хамгийн бага солилтоор үүсэх хэл зүйн хувьд хамгийн бага палиндромыг хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
aabc
Гаралт
abba
Оролт
aabcd
Гаралт
abcba
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...