A. Тоонуудыг гарган авах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $s$ тэмдэгт мөр өгөгдөв.Үг гэдэг нь '$,$' (таслал) болон '$;$' (цэгтэй таслал) гэсэн тэмдэгт ороогүй дараалсан тэмдэгтүүдийн ямар нэгэн хамгийн урт дарааллыг хэлнэ.Жишээлбэл, тэмдэгт мөр "$aba,123;1a;0$"-д 4 ширхэг үг байна:"$aba$", "$123$", "$1a$", "$0$".Үг нь хоосон байж болно:Жишээлбэл, тэмдэгт мөр $s$="$;;$" нь '$;$'-аар тусгаарлагдсан 3-н ширхэг хоосон үг агуулах юм.

Та 0-ээр эхлээгүй сөрөг биш БҮХЭЛ тоонууд байх өгөгдсөн тэмдэгт мөр-дэх үгнүүдийг олох ба эдгээрээр шинэ тэмдэгт мөр $a$-г үүсгэх юм.Тэмдэгт мөр $a$ нь тоо хэлбэртэй бүх үгүүдийг '$,$'-аар тусгаарлан агуулсан байна(тоонуудын дараалал нь $s$ тэмдэгт мөрд байснаараа байх юм).Бусад бүх үгээр $b$ тэмдэгт мөрийг адилхан аргаар үүсгэнэ (үгүүдийн дараалал нь $s$ тэмдэгт мөрд байснаараа байх юм).

"$101$", "$0$" гэсэн тэмдэгтүүд нь БҮХЭЛ тоонууд ба "$01$" болон "$1.0$" нь биш юм.

Жишээлбэл, тэмдэгт мөр $aba,123;1a;0$-ын хувьд $a$ тэмдэгт мөр нь "$123,0$"-тай тэнцүү байх ба $b$ тэмдэгт мөр нь "$aba,1a$"-тай тэнцүү байна.

Оролт

Ганц мөрөнд тэмдэгт мөр $s$ ($1 ≤ |s| ≤ 10^{5}$) өгөгдөнө.Тэмдэгт мөр нь зөвхөн '$.$' (ASCII 46), '$,$' (ASCII 44), '$;$' (ASCII 59), цифр, латин жижиг болон том үсэг агуулна.

Гаралт

Эхний мөрөнд $a$ тэмдэгт мөрийг 2-дахь мөрөнд $b$ тэмдэгт мөрийг хэвлэнэ.Тэмдэгт мөр болгон нь хашилтад (ASCII 34) бичигдсэн байна .

Хэрэв тоо байх ямар ч үг байхгүй бол эхний мөрөнд хөндлөн зураас (ASCII 45) хэвлэнэ үү.Хэрэв бүх үгнүүд нь тоо байвал 2-дахь мөрөнд хөндлөн зураас хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
aba,123;1a;0
Гаралт
"123,0"
"aba,1a"
Оролт
1;;01,a0,
Гаралт
"1"
",01,a0,"
Оролт
1
Гаралт
"1"
-
Оролт
a
Гаралт
-
"a"

Тэмдэглэл

2-дахь жишээнд тэмдэгт мөр $s$ нь 5-н ширхэг үг агуулна: "$1$", "", "$01$", "$a0$", "".

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...