C. Мөөгний маргаан

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Паша, Аким нар ойн газрын зураг хийхдээ зүлгийг графийн оройгоор, зүлэгнүүдийг холбосон замыг түүний ирмэгээр орлуулан хийв. Тэд зүлэг болгон дээрх инээсэн мөөгний тоогоор дараах байдлаар кодлохоор шийдэв: хоёр зүлэгний хоорондох ирмэг бүрт тэдгээр дээр байгаа мөөгний тоонуудын хамгийн их ерөнхий хуваагч (ХИЕХ), хамгийн бага ерөнхий хуваагдагч (ХБЕХ) болох хоёр тоог бичнэ. Гэвч нэг өдөр Паша, Аким нар инээсэн мөөгнөөс болж муудалцан газрын зургаа урж хаяв. Пашад түүний хэсэг болох ердөө $m$ зам агуулсан хэсэг үлдсэн байв. Таны даалгавар энэ хэсгийн зүлэг бүр дээр байсан мөөгний тоонуудыг сэргээхэд нь Пашад туслах юм. Хариу нь цор ганц байх шаардлагагүй бөгөөд Пашад ямар нэгэн байдлаар сэргээх эсвэл ийм байдлаар мөөгнүүд байрласан байрлал олдохгүй гэдгийг мэдэхэд тусла. Анхны газрын зурган дээр байсан тоонууд ямар ч байсан $1$-ээс багагүй, $10^6$-аас ихгүй байна.

Оролт

Эхний мөр мэдэгдэж байгаа зүлэг болон замны тоо болох $n$, $m$ ($1 \leq n \leq 100$, $0 \leq m \leq n ( n - 1 ) / 2$) хоёр бүхэл тоог агуулна. Дараагийн $m$ мөр бүр тухайн замаар холбогдсон хоёр зүлэгний дугаар болон тэдгээр зүлгэн дээрх мөөгний тооны ХИЕХ, ХБЕХ ($1 ≤$ ХИЕХ, ХБЕХ $≤ 10^6$) болох дөрвөн бүхэл тоог агуулна.

Гаралт

Хариуны эхний мөр сэргээх боломжтой эсэхийг илэрхийлэх $YES$ эсвэл $NO$ гэсэн үгийг агуулна. Хэрвээ уг хариулт $YES$ бол дараагийн мөрөнд харгалзах зүлгэн дээрх мөөгний тоо болох $n$ ширхэг бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1 0
Гаралт
YES
1 
Оролт
2 1
1 2 1 3
Гаралт
YES
1 3 
Оролт
3 2
3 2 1 2
3 1 1 10
Гаралт
YES
5 1 2 
Оролт
2 1
1 2 3 7
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...