B. Сериал, цаг!

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Овъёосонхүүгийн найз Сериалхүү савангийн дуурь үзэх дуртай. Нэг анги эхэлж байгаа бөгөөд тэр тавгаа хараахан угаагаагүй байлаа. Гэхдээ тэр ядахнаа угаагуурт тавьж усаар дүүргэж байя гэж шийдэв. Тавгийг $k × n × m$ хэмжээтэй параллелопипэдээр илэрхийлж болно, ингэхдээ, $k$ давхартай бөгөөд (эхний давхар нь хамгийн доорх нь), давхар бүр нь тухайн куб хоосон бол ('.') ба хоосон биш бол ('#') гэж тэмдэглэгдэх нүднүүдээс бүрдэх $n × m$ тэгш өнцөгтөөс бүрднэ. Ус зөвхөн хоосон нүдэнд л байж болно. Гоожуур эхний давхрын $(x, y)$ нүдэнд байрлах бөгөөд энэ нүд нь хоосон нүд байна. Минут бүрд нэгж куб хэмжээтэй ус таваг руу гоожно. Сериалхүү хэдэн минут савангийн дууриа үзсэний дараа зогсоож тавагнаасаа ус халиулахгүйн тулд ирж гоожуурыг хаах хэрэгтэйг олно уу. Таваг бүрэн дүүрээд дараагийн мөчид ус хальж гоожихоор болсон байх тэр мөчийг олох хэрэгтэй.

Тэмдэглэл: ус хүрч болох талбайгаа л дүүргэнэ (жишээ 4-ийг хар). Ус $1 × 1 × 1$ кубын зэргэлдээ зургаан чиглэл рүү урсна.

Оролт

Эхний мөр тавагны хэмжээ болох $k$, $n$, $m$ ($1 ≤ k, n, m ≤ 10$) гурван бүхэл тоог агуулна. Тэгээд дараа нь нэг давхрыг илэрхийлэх $n$ мөртэй, мөр бүр $m$ ширхэг '.' эсвэл '#' тэмдэгтээс бүрдэх $k$ давхар доороосоо эхлэн өгөгднө. Эдгээр тэгш өнцөгтүүд хоосон мөрөөр тусгаарлагдна (жишээнүүдийг хар). Сүүлийн мөр гоожуурын байрлалын координатын эгнээ, баганын дугаар болох $x$, $y$ ($1 ≤ x ≤ n$, $1 ≤ y ≤ m$) хоёр бүхэл тоог агуулна. Давхар болгоны эгнээ баруунаас зүүн тийш $1$-ээс $n$, багана доороос дээш $1$-ээс $m$ хүртэл дугаарлагдсан байна.

Гаралт

Хариу нь тавгийг хэдэн минутад дүүрэхийг илэрхийлэх ганц тоо байна.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
1 1 1

.

1 1
Гаралт
1
Оролт
2 1 1

.

#

1 1
Гаралт
1
Оролт
2 2 2

.#
##

..
..

1 1
Гаралт
5
Оролт
3 2 2

#.
##

#.
.#

..
..

1 2
Гаралт
7
Оролт
3 3 3

.#.
###
##.

.##
###
##.

...
...
...

1 1
Гаралт
13
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...