A. Миний хальснууд хаана байна?

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн өглөө Овъёосонхүү түүний бүх хальс алга болсныг мэджээ. Тэдний оронд нэг тэмдэглэл оллоо. Энэ нь түүний өрөөний найз тэдгээр хальснуудыг $n$ хайрцагны нэгэнд нуугаад гараад явсан байж. Хайрцгууд нэг эгнээнд зүүнээс баруун талруу $1$-ээс $n$ тоогоор дугаарлагдан байрласан байв. Өрөөний найз нь "$i$-р хайрцагнаас зүүн талд нуусан" ("$i$-ээс зүүн тийш"), "$i$-р хайрцагнаас баруун талд нуусан" ("$i$-ээс баруун тийш") гэсэн загвартай зөвлөгөөнүүдийг үлдээсэн байна. Энэ зөвлөгөөгөөр бол $i$-р хайрцагт хальс байхгүй гэсэн үг. Овъёосонхүү эдгээр зөвлөгөөг ашиглан хамгийн цөөндөө хэдэн хайрцаг шалгах хэрэгтэйг мэдэхийг хүсч байв. Бас тэр эдгээр зөвлөгөөнүүд нь зөрчилтэй буюу өрөөний найз нь аль ч хайрцагт хальс байхгүй, түүнийг хуурсан эсэхийг мэдэхийг хүсч байлаа.

Оролт

Эхний мөр харгалзан хайрцагнуудын тоо болон зөвлөгөөнүүдийн тоог илэрхийлэх $n$, $m$ ($1 ≤ n ≤ 1000$, $0 ≤ m ≤ 1000$) хоёр бүхэл тоог агуулна. Дараагийн $m$ мөр $i$-р хайрцагнаас зүүн тийш байгаа бол "To the left of $i$" болон баруун тийш байгаа бол "To the right of $i$" загвараар өгсөн зөвлөгөөнүүдийг агуулна, энд $i$ ($1 ≤ i ≤ n$) нь бүхэл тоо байна. Адилхан зөвлөгөө байж болно.

Гаралт

Хариу нь шалгах хэрэгтэй хайрцгуудын тоо юмуу хэрвээ зөвлөгөөнүүд зөрчилтэй бол $-1$ гэсэн яг ганц бүхэл тоо байна.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2 1
To the left of 2
Гаралт
1
Оролт
3 2
To the right of 1
To the right of 2
Гаралт
1
Оролт
3 1
To the left of 3
Гаралт
2
Оролт
3 2
To the left of 2
To the right of 1
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...