A. Патрик ба Дэлгүүр хэсэлт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнөөдөр Патрик найз Спонжбоб-г зочлон ирэхийг хүлээсэн. Хүлээн авалтанд бэлдэж Патрик өөрийн байшингийн ойролцоох хоёр дэлгүүрээр орж юм авах хэрэгтэй байсан. Түүний байшин болон эхний дэлгүүр хоёрын хооронд $d_{1}$ метр зайтай байсан бол түүний байшин хоёр дахь дэлгүүр хоёрын хооронд $d_{2}$ метр зайтай байсан. Мөн хоёр дэлгүүрийг шууд холбосон $d_{3}$ урттай зам байсан. Патрикд хоёр дэлгүүрээр ороод гэртээ эргэн ирэхэд алхах шаардлагатай хамгийн бага зайг тооцоолж өгч туслана уу.

Патрик үргэлж гэрээсээ эхлэнэ. Тэр хоёр дэлгүүрээр хоёулангаар нь орох ёстой ба зөвхөн оршин байгаа гурван замаар л явах ба гэртээ эргэж ирнэ. Тэр ижил дэлгүүрээр орох болон нэг замаар хэд хэдэн удаа явж болно. Гол зорилго бол нийт аялах зайг л багасгах явдал юм.

Оролт

Оролтын эхний мөрөнд гурван бүхэл тоон утга $d_{1}$, $d_{2}$, $d_{3}$ ($1 ≤ d_{1}, d_{2}, d_{3} ≤ 10^{8}$) байх ба замуудын урт юм.

  • $d_{1}$ бол Патрикийн байшин болон эхний дэлгүүрийг холбож байгаа замын урт
  • $d_{2}$ бол Патрикийн байшин болон хоёр дахь дэлгүүрийг холбож байгаа замын урт
  • $d_{3}$ бол хоёр дэлгүүрийг хооронд нь холбож байгаа замын урт

Гаралт

Патрик хоёр дэлгүүрээр ороод гэртээ буцаж ирэхэд алхах шаардлагатай хамгийн бага зайг ол.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
10 20 30
Гаралт
60
Оролт
1 1 5
Гаралт
4

Тэмдэглэл

Эхний жишээг бодлогын өгөгдөл дээрх зурган дээр үзүүлсэн байна. Хамгийн тохиромжтой маршрутуудын нэг нь: байшин эхний дэлгүүр хоёр дахь дэлгүүр байшин.

Хоёр дахь жишээн дээр хамгийн тохиромжтой маршруутуудын нэг нь: байшин эхний дэлгүүр байшин хоёр дахь дэлгүүр байшин.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...