A. Вилбур ба Усан сан

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Усан санруу хэд хэдэн муу шумбалт хийснийхээ дараа Вилбур хашааны арын тэгш өнцөгт хэлбэртэй хэсэгтээ усан сан барихыг хүслээ. Тэр тэнхлэгүүдийн координатыг тохируулсан ба тэгш өнцөгтийн талуудыг хооронд нь параллель байлгахыг хүсч байна. Мэдээж тэгш өнцөгтийн талбай эерэг тоо байна. Түүний найз гарч ирж зарим оройнуудыг арилгах хүртэл Вилбур цаасан дээр төлөвлөсөн усан сангийхаа бүх дөрвөн өнцгийг тэмдэглэсэн байсан.

Харин Вилбур одоо анхны тэгш өнцөгтийн үлдсэн $n$ орой төлөвлөсөн усан сангийн талбайг сэргээхэд хангалттай мэдээлэл өгч чадна гэж бодож байна.

Оролт

Оролтын эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоон утга $n$ ($1 ≤ n ≤ 4$) байх ба Вилбурын найзын арилгаагүй оройнуудын тоо.

Дараагийн $n$ мөр бүрт хоёр бүхэл тоон утга $x_{i}$ ба $y_{i}$ ($ - 1000 ≤ x_{i}, y_{i} ≤ 1000$) байх ба үлдсэн $i$-р оройн координат юм. Оройнууд дурын дарааллаар өгөгдөнө.

Тэгш өнцөгтийн талбай нь эерэг тоо байх ба талууд нь координатын тэнхлэгүүдтэй параллель байх учир эдгээр цэгүүд нь нэг тэгш өнцөгтийн ялгаатай оройнууд гэдэг нь тодорхой.

Гаралт

Хэрвээ үлдсэн цэгүүдээр давтагдахгүй тодорхойлогдох анхны тэгш өнцөгт байвал түүний талбайг хэвлэ. Бусад тохиолдолд $ - 1$-г хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2
0 0
1 1
Гаралт
1
Оролт
1
1 1
Гаралт
-1

Тэмдэглэл

Эхний жишээн дээр анхны тэгш өнцөгтийн хоёр эсрэг булан өгөгдсөн учир анхны тэгш өнцөгт нэгж талбайтай байсан гэж хэлэх хангалттай мэдээлэл байна.

Хоёр дахь жишээн дээр ганцхан орой өгөгдсөн учир давтагдахгүй тэгш өнцөгт олох боломжгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...