C. Номны нэр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася саяхан номоо бичиж дууслаа. Одоо тэр номондоо нэр өгөх асуудалтай тулгарав. Вася түүний номыг бусдаасаа ялгагдахуйц байлгах, тодорхойгүй нууцлаг нэр өгөхийг хүсч байлаа. Тэгвэл яагаад уг нэр Латин цагаан толгойн эхний $k$ үсэг бүрээс ядаж нэгийг агуулсан, бусдаас нь нэгийг ч агуулаагүй байх ганц үгээр илэрхийлэгдэж болохгүй гэж. Бас энэ нэр зүүнээс баруун, баруунаас зүүн тийш уншихад адилхан байх палиндром үг байх хэрэгтэй.

Вася аль хэдийн нэрний ойролцоо хувилбарыг гаргасан байлаа. Танд нэрний загвар болох Латин цагаан толгойн жижиг үсэг болон асуултын тэмдгээс бүрдэх $s$ тэмдэгт мөр өгөгдсөн. Таны даалгавар бол бүх асуултын тэмдгийг Латин цагаан толгойн жижиг үсгээр солин дээрх нөхцлүүдийг хангасан үг үүсгэх юм. Асуултын тэмдэг бүр яг нэг үсгээр солигдох ёстой, шинээр тэмдэгт хасах болон нэмж болохгүй. Боломжит нэр хэд хэд байгаа бол цагаан толгойн дарааллаар хамгийн эхнийхийг нь, Васягийн ном каталогт аль болох эхэнд байрлах учраас сонго.

Оролт

Эхний мөр зөвшөөрөгдсөн үсгүүдийг илэрхийлэх $k$ ($1 ≤ k ≤ 26$) бүхэл тоог агуулна. Хоёрдахь мөрөнд өгсөн загвар болох $s$ агуулагдна. $s$ нь зөвхөн Латин цагаан толгойн эхний $k$ үсэг болон асуултын тэмдгээс бүрдэх бөгөөд түүний урт $1$-ээс $100$ хүртэлх тэмдэгт агуулна.

Гаралт

Хэрвээ хариу байхгүй бол $IMPOSSIBLE$ гэж хэвлэ. Бусад үед өгсөн загварын дагуу шаардлагатай нэрийг нэг мөрөнд агуулна. Уг нэр нь палиндром бөгөөд Латин цагаан толгойн эхний $k$ үсгээс бүрдэх ёстой. Эхний $k$ үсэг бүр ядаж нэг удаа орох ёстой. Хэд хэдэн боломжит нэр байвал цагаан толгойн дарааллаар хамгийн багыг нь хэвлэ.

Цагаан толгойн дарааллын харьцуулалт нь орчин үеийн програмын хэлнүүд дэх $<$ үйлдлээр гүйцэтгэгднэ. $a$ тэмдэгт мөр нь цагаан толгойн дарааллаар $b$ тэмдэгт мөрөөс бага байна гэж, $a_i < b_i$ ба $j$ ($1 ≤ j < i$) бүрийн хувьд $a_j = b_j$ байх $i$ ($1 ≤ i ≤ |s|$) дугаар олддог байхыг хэлнэ. $|s|$ нь өгсөн загварын урт.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3
a?c
Гаралт
IMPOSSIBLE
Оролт
2
a??a
Гаралт
abba
Оролт
2
?b?a
Гаралт
abba
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...