B. Мэрэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Марина Сашад хайртай. Гэвч тэр Сашаг өөрт нь хайртай эсэхийг мэдэхгүй байв. Үүнийг мэдэх хамгийн шилдэг арга бол мэдээж мэрэглэх юм. Мэргийн маш олон арга байдгаас Марина хамгийн амрханыг нь сонгожээ. Тэр гартаа хэдэн ширхэг балжингарма цэцэг бариад дэлбээнүүдийг нь нэг нэгээр нь тасдана. Тэгэх болгондоо "Хайртай", "Хайргүй" гэсэн 2 үгийг ээлжилж хэлнэ. (Марина үргэлж "Хайртай" гэсэн үгээр эхэлдэг) Нугад $n$ ширхэг балжингарма цэцэг байгаа, тус бүр $a_1, a_2, ... , a_n$ ширхэг дэлбээтэй. Марина "Хайртай" гэдэг үгээр төгсдөг байж болох хамгийн олон дэлбээтэй цэцгийн баглаа хийхийг хүсэж байгаа. Түүнд үүнийг хийхэд нь тусална уу?

Оролт

Эхний мөрөнд нугад байх цэцгийн тоо $n$ (1 ≤ $n$ ≤ 100) өгөгдөнө. Хоёрдугаар мөрөнд $i$ дахь цэцэг хэдэн дэлбээтэйг болохыг илтгэх $a_1, a_2, ... , a_n$ ($1 ≤ a_i ≤ 100$) тоонууд өгөгдөнө.

Гаралт

"Хайртай" гэсэн үгээр төгсдөг байх хамгийн олон дэлбээтэй цэцгийн баглааны дэлбээний тоог хэвлэнэ. Хэрэв тийм цэцгийн баглаа олдохгүй бол $0$-гийг хэвлэнэ. Цэцгийн баглаа нь зөвхөн ганцхан цэцгээс тогтож болно.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
1
1
Гаралт
1
Оролт
1
2
Гаралт
0
Оролт
3
5 6 7
Гаралт
13
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...