E. Илэрхийлэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг өдөр Вася арифметикийн бодлого бодож байлаа. Тэр дэвтэртээ $a + b = c$ илэрхийллийг бичлээ. Багш Васягийн ажлыг шалгахад Вася буруу бодчихсон байв. Одоо Вася шалтаг олохоор оролджээ. Тэр зүгээр л $a$, $b$, $c$ тоонуудыг бичихдээ хэдэн цифр орхиод биччихэж, гэхдээ яг ямар тоо байсныг санахгүй байна гэж хэлэв. Түүнд дараах нөхцлүүдийн биелдэг байх $x$, $y$, $z$ тоонуудыг олоход тусална уу:

  • $x + y = z$,
  • $x + y = z$ илэрхийллээс хэдэн цифрийг дараад $a + b = c$ илэрхийллийг гаргаж болдог байх,
  • $x + y = z$ боломжит хамгийн бага урттай байх.

Оролт

Эхний бөгөөд ганц мөрөнд Васягийн бичсэн илэрхийлэл болох $a + b = c$ ($1 ≤ a, b, c ≤ 10^6$, $a$, $b$, $c$ тоонууд тэгээр эхлэхгүй) агуулагдна.

Гаралт

$x + y = z$ зөв илэрхийллийг хэвлэ ($x$, $y$, $z$ нь сөрөг биш тэгээр эхлээгүй тоонууд байна). $a + b = c$ илэрхийлэл нь $x + y = z$ илэрхийллийн дэд олонлог байх ёстой. Хэвлэсэн хариу нь боломжит хамгийн цөөн тооны тэмдэгттэй байх ёстой. Хэд хэдэн хариутай бол аль нэгийг нь хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2+4=5
Гаралт
21+4=25
Оролт
1+1=3
Гаралт
1+31=32
Оролт
1+1=2
Гаралт
1+1=2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...