D. Календар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$BerOilGasDiamondBank$ нь $n$ хотод салбартай, энд $n$ тэгш тоо. Банкны удирдлага тэдгээр хотуудын нэрийг хоёр багананд бичигдсэн байхаар календар хэвлүүлэхийг хүслээ: энэ календар нь яг $n/2$ ширхэг, тэнцүү урттай мөртэй ба мөр бүр хоорондоо нэг тусгаарлагч тэмдэгттэй яг хоёр нэр агуулна. Хот бүрийн нэр календарт яг нэг удаа орсон байх хэрэгтэй. Түүхэн шалтгаанаар $d$ тэмдэгтийг календарт тусгаарлагчаар ашиглана.

$BerOilGasDiamondBank$-ны удирдалагын хүслээр бол салбаруудаа ялгаварлахгүйн тулд тэднийг календарт дараах байдаар байрлуулах хэрэгтэй гэв: хэрвээ бид бүх $n / 2$ мөрөө "наасан" бол тэднийг нэг мөрөнд цагаан толгойн дарааллаар хамгийн бага байхаар залган байрлуулна. Ингэхдээ тусдаа мөрүүдийг ямар ч тусгаарлагч ашиглахгүйгээр байрлуулна. Жишээлбэл, $bertown!berville$, $newberville!bera$ мөрүүд байсан бол үр дүнд нь $bertown!bervillenewberville!bera$ мөр үүснэ. Цагаан толгойн хамгийн бага календарыг календарын мөр бүрээр харьцуулж олно.

$BerOilGasDiamondBank$-д шаардлагатай календарыг хийхэд нь тусална уу.

Оролт

Эхний мөр салбарын тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10^4$, $n$ тэгш тоо) бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мөрөнд хотуудын нэр өгөгднө. Бүх нэр Латин цагаан толгойн жижиг үсгээс бүрдэх ба тэд $1$-ээс багагүй $10$-аас ихгүй урттай байна. Дараагийн мөрөнд календарын үгүүдийн тусгаарлагч болох ганц тэмдэгт $d$ агуулагдна ($d$ нь $33$-аас $126$ хүртэлх $ASCII$ кодтой, Латин цагаан толгойн жижиг үсгээс ялгаатай тэмдэгт байна). Ямар ч байсан календарыг хийх боломжтой бөгөөд бүх нэр хоорондоо ялгаатай байна.

Гаралт

Календарт шаардагдах ижил урттай $n / 2$ ширхэг тэмдэгт мөрийг хэвлэ. Мөр бүр яг хоёр үг агуулах ба яг нэг тусгаарлагч тэдний хооронд байна. Хэд хэдэн хариутай бол цагаан толгойн дарааллаар хамгийн багыг нь хэвлэ. Тэмдэгт мөрийн цагаан толгойн дарааллын харьцуулалт нь орчин үеийн програмын хэлнүүд дэх $<$ үйлдлээр хийгднэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
4
b
aa
hg
c
.
Гаралт
aa.b
c.hg
Оролт
2
aa
a
!
Гаралт
a!aa
Оролт
2
aa
a
|
Гаралт
aa|a
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...