D. Аялал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Стив туулай параллель шинэ ертөнцийг илрүүлжээ. Энэхүү $2$ хэмжээст ертөнц нь $n$ мөр, $m$ баганыг агуулсан тэгш өнцөгт тор хэлбэртэй. Уг ертөнц маш жижигхэн: торны нэг нүд нь ганцхан тоосонцорыг агуулна. Тоосонцор бүр нь статик эсвэл динамик байна. Статик тоосонцорууд нь үргэлж нэг байрандаа байдаг. Үл ойлгогдох татах хүчний хуулиас шалтгаалан параллель ертөнц дэх ямар ч хоёр тоосонцор нь нэг багана эсвэл мөрөнд оршихгүй бөгөөд мөн ташуу зэргэлдээ нүднүүдэд оршиж болохгүй. Динамик тоосонцорууд нь дурын хоосон нүднүүдэд байх ба очих нүдээ (очих нүд нь эхлэлийн нүдтэй давхцаж болно, жишээ харна уу) дурын байдлаар сонгож, статик тоосонцорт эзлэгдээгүй нүднүүд дагуух хамгийн богино замаар шилжинэ. Бүх хоосон нүд нь замын эхлэл эсвэл төгсгөлөөр сонгогдох магадлал тэнцүү байна. Очих нүдэндээ хүрснээр тоосонцор алга болно. Нэг агшинд нэг л динамик тоосонцор оршин байна. Энэ тоосонцор нь ижил талтай нүднүүдээр дамжин шилжих ба энэ нүүдэл нь яг нэг галактик секунд хугацаа зарцуулна. Стив өгөгдсөн ертөнц дэх нэг тоосонцорын дундаж амьдрах хугацааг олох сонирхолтой байна.

Оролт

Эхний мөр нь ертөнцийн хэмжээг илэрхийлэх, зайгаар тусгаарлагдсан $n, m$ ($2 ≤ n, m ≤ 1000$) хоёр бүхэл тоог агуулна. Дараагийн $n$ мөр нь динамик тоосонцоргүй ертөнцийг тодорхойлох $m$ ширхэг тэмдэгт агуулна. Энд $i$-р мөрний $j$-р тэмдэгт нь хэрэв тухайн нүд статик тоосонцорыг агуулж байвал "X", харин хоосон байвал "." байна. Ертөнц нь дээр өгөгдсөн шинжийг хангадаг гэж үзнэ. Статик хоёр тоосонцор нь нэг багана эсвэл мөрөнд байж болохгүй, түүнчлэн ташуу зэргэлдээ нүднүүдэд байрлаж болохгүй.

Гаралт

Тоосонцорын дундаж амьдрах хугацааг $6$ оронгийн нарийвчлалтайгаар гаргасан нэг тоог хэвлээрэй.

Зөв хариултнаас үнэмлэхүй ба харьцангуй алдаа нь $10^{-6}$ дотор байвал хариултыг хүлээн зөвшөөрөх болно.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
2 2
..
.X
Гаралт
0.888888888889
Оролт
3 3
...
.X.
...
Гаралт
2.000000000000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...