C. Дараалал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Крис туулай балчир байхаасаа л дараалалд дурласаар ирсэн билээ. Яг одоо тэр $1$-ээс $n$ хоорондох тоонуудаас л бүрдэх $n$ урттай дарааллыг судалж байна. Тэр тоондоо сайн биш, тиймээс зарим энгийн зүйлс түүнийг солиотой болгодог. Жишээлбэл өчигдөр тэр хэдэн ялгаатай гоё дараалал байгааг тоолох гэж ихээр улайрсан. Крисийн хувьд дараах хоёр нөхцлийн ядаж нэг нь биелдэг бол гоё дараалал гэж боджээ:

  • хоёрдахь элементээс эхлэн элемент бүр өмнөхөөсөө их биш
  • хоёрдахь элементээс эхлэн элемент бүр өмнөхөөсөө бага биш

Түүний хувьд өөрийгөө тоонд үнэхээр муу гэж үзсэн тул Стиви болон Брайн нар дээр очин тэднээс туслахыг хүсэв. Гэвч тэд зөвхөн түүнийг шоолж инээн, хариулт нь хэт энгийн бөгөөд ямар ч сонирхолгүй гэжээ. Крис туулайд эцсийн хариуг олоход нь тусална уу.

Оролт

Нэг мөрөнд дарааллын хэмжээ болох $n$ ($1 ≤ n ≤ 10^5$) бүхэл тоо өгөгднө.

Гаралт

Хариуг нэг мөрөнд хэвлэх ёстой. Энэ нь хэт урт байж болох тул түүнийг $1000000007$ тоонд хуваан үлдэгдлийг хэвлэнэ үү.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
4
Оролт
3
Гаралт
17
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...