A. Квадрат ертөнц?

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Мэг туулай зарим нэг нарийн төвөгтэй зүйлийг хийхээр шийдэв, тухайлбал манай гаригийн гадаргуу дээрх хоёр цэгийн хоорондох хамгийн бага зайг тодорхойлох. Гэхдээ Мэг ..., та юу ч гэж бодож болно, тэр бүхнийг энгийн байхыг хүсдэг. Тэгэхээр тэр аль хэдийн манай гаригийг хоёр хэмжээст дугуй гэдгийг ажиглажээ. Үгүй ээ, хүлээгээрэй, энэ нь бүр $n$ талтай квадрат байх юм гээч. Тэгэхээр даалгавар маань квадрат дээрх хоёр цэгийн хоорондох хамгийн бага урттай замыг (энэ зам нь квадратын талуудын дагуу байна) олох болж хувирчээ. Даалгаврыг хялбарчлахын тулд манай квадратын оройнууд $(0, 0)$, $(n, 0)$, $(0, n)$, $(n, n)$ координатууд дээр байрласан гэж үзье.

Оролт

Нэг мөрөнд квадратын тал, эхний цэгийн координат, хоёрдахь цэгийн координат болох $n$, $x_1$, $y_1$, $x_2$, $y_2$ ($1 ≤ n ≤ 1000$, $0 ≤ x_1, y_1, x_2, y_2 ≤ n$) гэсэн таван бүхэл тоог агуулна. Эдгээр цэгүүд ямар ч байсан манай квадрат дээр оршно.

Гаралт

Цэгүүдийн хоорондох хамгийн бага зай болох ганц бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
2 0 0 1 0
Гаралт
1
Оролт
2 0 1 2 1
Гаралт
4
Оролт
100 0 0 100 100
Гаралт
200
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...