D. Нэг хэмжээс дэх онгоц буудах тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Алис, Боб хоёр онгоц буудах тоглоомыг нэг хэмжээст талбар дээр тоглох дуртай. Тоглоом шулууны дагуу орших $n$ ширхэг нүднээс тогтох талбарт явагдана. Өөрөөр хэлбэл тоглоомын талбар нь $1 × n$ хэмжээтэй хүснэгт байх юм.

Тоглоомын эхэнд Алис Бобд хэлэлгүйгээр тоглоомын талбар дээр $k$ ширхэг хөлөг онгоцыг байрлуулна. Хөлөг онгоц бүр $1 × a$ хэмжээтэй тэгш өнцөгт байх ба дараалсан $a$ ширхэг нүдэн дээр байрлах юм. Онгоцнууд давхцаж эсвэл шүргэлцэж болохгүй.

Дараа нь Боб хэд хэдэн удаа гал нээнэ. Тэрээр буудах нүдээ нэрлэх ба Алис түүнд "хоосон" эсвэл "оносон" гэдгийг хэлнэ.

Гэхдээ үүнд нэгэн асуудал бий! Алис булхайцах дуртай. Магадгүй Бобыг гал нээх бүрт "хоосон" гэж хариулсан нь түүний булхай байж ч болох юм.

Бобд Алисыг булхайцаж байгаа эсэхийг нь мэдэхэд туслаарай. Өөрөөр хэлбэл Бобын эхний хэдэн үйлдэл Алисын булхайг илчилж чадахыг олно уу.

Оролт

Эхний мөрөнд тоглоомын талбарын хэмжээ, хөлөг онгоцны тоо ба хэмжээг илэрхийлэх гурван бүхэл тоо $n$, $k$, $a$ ($1 ≤ n, k, a ≤ 2 \cdot 10^5$) байна. $n$, $k$, $a$ тоонууд нь тоглоомын талбарт $k$ ширхэг $a$ урттай хөлөг онгоц хоорондоо давхцахгүй ба шүргэлцэхгүйгээр байрлаж болдог байхаар өгөгдөнө.

Хоёр дахь мөрөнд Бобын гал нээсэн тоог илэрхийлэх $m$ ($1 ≤ m ≤ n$) гэсэн бүхэл тоо байна.

Гурав дахь мөрөнд $x_{1}, x_{2}, ..., x_{m}$ гэсэн $m$ ширхэг бүхэл тоо байх ба $x_{i}$ нь Боб $i$ дэх удаа гал нээхдээ буудсан нүдний дугаарыг илэрхийлнэ. Нүднүүд зүүнээс баруун тийш $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан байна.

Гаралт

Боб Алисыг булхайцаж байгааг хэд буудсаныхаа дараа мэдэх боломжтой вэ? Бобын гал нээлт нь өгөгдөлд байгаа дарааллаараа $1$-ээс $m$ хүртэл дугаарлагдсан гэж үзнэ. Хэрэв бүх буудалтын дараа ч Алисыг булхайцаж байгааг нотлох боломжгүй бол "-1" гэж хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
11 3 3
5
4 8 6 1 11
Гаралт
3
Оролт
5 1 3
2
1 5
Гаралт
-1
Оролт
5 1 3
1
3
Гаралт
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...