B. Берландын үндэсний номын сан

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландын нийслэлд "Берландын үндэсний номын сан" баригдаад удаагүй байлаа. Та уг номын сангаас Берландын удирдагчдын ажлын тайлангуудтай танилцаж болох бөгөөд мөн уншлагын өрөөгөөр үйлчлүүлж болно.

Өнөөдөр уншлагын өрөөнд орж буй хүмүүсийг тоолох автомат системийг туршиж үзэв. Уг системийн сканнер нь уншлагын өрөөний нэвтрэх хэсэгт байрласан байна. Сканнер нь "уншигч өрөөнд орж ирсэн", "уншигч өрөөг орхиж явсан" гэж бүртгэж авах бөгөөд уншигч бүр бүртгүүлэхдээ $1$-ээс $10^{6}$-н хооронд байх дахин давтагдахгүй нэг бүхэл тоог бүртгэлийн дугаар болгон авсан байна. Түүнчлэн,уг системийн бүртгэл нь доорх 2 хэлбэртэй байна.

  • "+ $r_{i}$"-ээр $r_{i}$ дугаартай уншигч өрөөнд орж ирсэн;
  • "- $r_{i}$"-ээр $r_{i}$ дугаартай уншигч өрөөг орхиж явсан;

Уг системийн анхны туршилт амжилттай болсон бөгөөд систем нь тодорхой хугацаанд ажиллахаар загварлагдсан ба систем ачааллаж эхлэх болон систем ачааллаж дуусах үед магадгүй уншлагын өрөөнд уншигч байж болох юм.

Берландын төсвийн нилээн их хэсэг нь уг системийг загварчлах болон суурилуулахад зарцуулагджээ. Түүнчлэн,одоо хотын зарим оршин суугчид уг систем хэрэгжиж эхэлснээр ямар ашиг тус авчрахыг тайлбарлаж өгөхийг хүссэн бөгөөд уг системийг хөгжүүлэгчид одоо яаралтай үүнийг тайлбарлах хэрэгтэй болоод байгаа юм.

Уг системийг хөгжүүлэгч нарт системийн бүртгэлийг ашиглан уншлагын өрөөний багтаамж хамгийн багадаа хэд байх шаардлагатайг олж өгч туслана уу.

Оролт

Эхний мөрөнд системийн бүртгэлд хичнээн бүртгэл байгааг илэрхийлэх бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) өгөгдөнө. Дараачийн $n$ мөрөнд системийн бүртгэлд бүртгэгдсэн үйл явдалууд өгөгдөх ба үйл явдал бүр нь дан мөрөнд "+ $r_{i}$" эсвэл "- $r_{i}$" хэлбэрээр өгөгдөнө. Энд $r_{i}$ нь уншигчийн дугаар бөгөөд $1$-ээс $10^{6}$-ын хооронд орших бүхэл тоо байна. Мөн ялгаатай уншигчид ялгаатай дугаартай байх ба системийн бүртгэл нь ямар нэг зөрчилдсөн мэдээлэл агуулаагүй байна. Түүнчлэн уншигч бүрийн системийн бүртгэл дээрх дараалсан үйл ажиллагаа нь ялгаатай байх ("орж ирсэн - орхиж явсан" эсвэл "орхиж явсан - орж ирсэн") ба систем ачааллаж эхлэхээс өмнө болон ачааллаж дууссаны дараа уншлагын өрөөнд уншигч байж болно.

Гаралт

Дан мөрөнд уншлагын өрөөний багтаамжийг хамгийн багадаа хэд байлгах шаардлагатай илэрхийлэх утгыг хэвлэнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
6
+ 12001
- 12001
- 1
- 1200
+ 1
+ 7
Гаралт
3
Оролт
2
- 1
- 2
Гаралт
2
Оролт
2
+ 1
- 1
Гаралт
1

Тэмдэглэл

Эхний жишээнд системийн бүртгэлээс харахад яг нэг мөчид $1$, $1200$, $12001$ дугаартай уншигчид уншлагын өрөөнд байсан ба системийн бүртгэлээс харахад үүнээс илүү тооны хүн уншлагын өрөөнд байгаагүй тул уг жишээний хариулт нь $3$ болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...