A. Лайнландын шуудан

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Лайнландын бүх хот $Ox$ тэнхлэг дээр байрласан бөгөөд хот бүрийн хаяг $Ox$ тэнхлэг дээрх координат болох $x_{i}$-аар тодорхойлогдоно. Мөн нэг цэг дээр байрласан 2 хот байхгүй.

Лайнландын оршин суугчид нэг нэгэн рүүгээ захиа илгээх дуртай ба зөвхөн өөр хотод амьдардаг хүн рүү л захиа илгээдэг. Учир нь хэрэв нэг хотод амьдардаг бол зүгээр л өөрт нь аваачиж өгөх нь хялбар байдаг.

Хачирхалтай хэдий ч захиа илгээх үнэ нь илгээгч болон хүлээн авагчийн хотуудын хоорондох зайтай яг тэнцүү юм.

Хот бүрийн хувьд $min_{i}$ болон $max_{i}$ -ыг тооцож өгнө үү. Энд ​​$min_{i}$ гэдэг нь $i$-р хотоос бусад хотууд руу захиа илгээх үнэ тарифуудын хамгийн бага үнийн хэмжээг, $max_{i}$ гэдэг нь хамгийн их үнийн хэмжээг илэрхийлнэ.

Оролт

Эхний мөрөнд Лайнландын хотуудын тоо болох бүхэл тоо $n$ ($2 ≤ n ≤ 10^{5}$) өгөгдөнө.

Хоёр дахь` мөрөнд $n$ ширхэг ялгаатай бүхэл тоонуудын дараалал болох $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ $(-10^{9} ≤ x_{i} ≤ 10^{9})$ өгөгдөх ба $x_{i}$-аар $i$ дахь хотын координатыг илэрхийлэх ба эдгээр координатууд нь өсөх эрэмбээр байрласан байна.

Гаралт

$n$ ширхэг мөрөнд $i$-р мөрөнд $i$-р хотын $min_{i} болон max_{i}$-ын утгуудыг зайгаар тусгаарлан хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
-5 -2 2 7
Гаралт
3 12
3 9
4 7
5 12
Оролт
2
-1 1
Гаралт
2 2
2 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...