D. Компанийг дахин бүтэцлэх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хичнээн амжилттай яваа компани байсан ч хямралын үед та дахин бүтэцлэх, хэлтэсүүдийг устгах, нэгтгэх, ажилчин халах зэрэг таагүй үйлдлүүдийг хийх хэцүү шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Дараах компаний загварыг авч үзье.

Том програм хангамжийн компанид $n$ хүн ажилладаг. Хүн бүр нэг хэлтэст хамаарна. Анх хүн бүр өөрийн хэлтэстээ өөрийн төсөл дээрээ ажиллана (иймээс компани бүр эхэндээ тус бүртээ нэг хүнтэй $n$ хэлтэстэй байна).

Гэсэн ч хэцүү үе компанид тулгарсан ба удирдлага үр ашгийг өсгөхийн тулд ажлын үйл явцыг дахин байгуулах хямралын менежер хөлслөх хэрэгтэй болсон. $person$ ажилчны ажилладаг багийг $team(person)$ гэж тэмдэглэе. Хямралын менежер хоёр төрлийн шийдвэр гаргаж чадна:

  1. $team(x)$ ба $team(y)$ хэлтсүүдийг $team(x)$ ба $team(y)$-н бүх ажилчдыг агуулах том хэлтэсрүү нэгтгэх. Энд $x$ ба $y$ ($1 ≤ x, y ≤ n$) нь нэг компаний хоёр ажилчны дугаар юм. Хэрвээ $team(x)$ ба $team(y)$ нь хоорондоо таарч байвал юу ч болохгүй.
  2. $team(x), team(x + 1), ..., team(y)$ хэлтсүүдийг нэгтгэх, энд $x$ ба $y$ ($1 ≤ x ≤ y ≤ n$) нь компаний хоёр ажилчны дугаар юм.

Үүн дээр хямралын менежер заримдаа $x$ ба $y$ ($1 ≤ x ≤ y ≤ n$) ажилчид нэг хэлтэст ажилладаг эсэх дээр гайхаж болно.

Хямралын менежерт өөрийн бүх асуулгадаа хариулахад нь туслана уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга $n$ ба $q$ ($1 ≤ n ≤ 200 000$, $1 ≤ q ≤ 500 000$) байх буюу компаний ажилчдын тоо болон менежерт байгаа асуулгуудын тоо юм.

Дараагийн $q$ мөрөнд хямралын менежерийн асуулгуудыг агуулна. Асуулга бүр $type x y$ байдалтай байх ба энд . Хэрвээ $type = 1$ эсвэл $type = 2$ байвал асуулга нь харгалзан нэг болон хоёр дахь төрлийн хэлтэс нэгтгэх тухай хямралын менежерийн шийдвэрийг илтгэнэ. Хэрвээ $type = 3$ байвал та $x$ ба $y$ ажилчид нэг хэлтэст ажилладаг эсэхийг тодорхойлох ёстой. Дурын төрлийн асуулгад $x$ нь $y$-тэй тэнцүү байж болно.

Гаралт

$3$ төрлийн асуулт бүрийн хувьд харгалзах хүмүүс нэг хэлтэст ажилладаг эсэхээс нь хамааран "$YES$" эсвэл "$NO$" (хашилтгүйгээр) гэж хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
8 6
3 2 5
1 2 5
3 2 5
2 4 7
2 1 2
3 1 7
Гаралт
NO
YES
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...