D. Тэмдэгт мөрийг өөрчлөх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Латин цагаан толгойн том үсгүүдээс бүрдэх $s$ тэмдэгт мөр байв. Түүний тухайн үеийн уртыг $|s|$-ээр тэмдэглэе. Нэг нүүдлээр доорх үйлдлүүдийн аль нэгийг хийхийг зөвшөөрсөн: - $INSERT$ $pos$ $ch$ - $s$ тэмдэгт мөрийн $pos$ байрлалд $ch$ үсгийг ($1 ≤ pos ≤ |s| + 1$, $A ≤ ch ≤ Z$) оруулна. $ch$ үсэг нь $s$ тэмдэгт мөрийн $pos$-р тэмдэгт болж арын үсэгнүүд нь хойш шилжих бөгөөд уг тэмдэгт мөрийн урт $1$-ээр өснө. - $DELETE$ $pos$ — $s$ тэмдэгт мөрөөс $pos$ ($1 ≤ pos ≤ |s|$) дэх үсгийг устгана. Арын үсгүүд урагш шилжих бөгөөд уг тэмдэгт мөрийн урт $1$-ээр буурна. - $REPLACE$ $pos$ $ch$ — $s$ тэмдэгт мөрийн $pos$ байрлал дахь үсгийг $ch$ үсгээр ($1 ≤ pos ≤ |s|$, $A ≤ ch ≤ Z$) солино. Ингэхэд уг тэмдэгт мөрийн урт өөрчлөгдөхгүй.

Таны даалгавар $s$ тэмдэгт мөрөөс хамгийн цөөн үйлдлээр $t$ тэмдэгт мөрийг гаргаж авах юм. Та бас шаардлагатай үр дүнг гаргах үйлдлүүдийн дарааллыг олох хэрэгтэй.

Оролт

Эхний мөр $s$ тэмдэгт мөрийг, хоёрдахь мөр $t$ тэмдэгт мөрийг агуулна. Тэмдэгт мөрүүд зөвхөн Латин цагаан толгойн том үсгүүдээс бүрдэх бөгөөд тэдний урт $1$-ээс $100$-ийн хооронд байна.

Гаралт

Эхний мөрөнд өгсөн үйлдлүүдийн дарааллын тоо болох $k$ тоог хэвлэ. Энэ тоо нь боломжит хамгийн бага байх ёстой. Дараа нь $k$ мөр бүрт нэг үйлдэл хэвлэ. Уг үйлдлүүдийг дээр тодорхойлсон хэлбэрээр хэвлэ. Хэд хэдэн хариутай бол аль нэгийг нь хэвлэ.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
ABA
ABBBA
Гаралт
2
INSERT 3 B
INSERT 4 B
Оролт
ACCEPTED
WRONGANSWER
Гаралт
10
REPLACE 1 W
REPLACE 2 R
REPLACE 3 O
REPLACE 4 N
REPLACE 5 G
REPLACE 6 A
INSERT 7 N
INSERT 8 S
INSERT 9 W
REPLACE 11 R
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...