C. Корпорацийн шуудан

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Беройл корпорацийн бүтэц нь шаталсан хэлбэртэй бөгөөд уг корпорацийн бүтцийг нэгэн модоор дүрсэлж болдог байв. Уг бүтцийн танилцуулгыг дараах байдлаар авч үзье:

  • $ажилтан$ ::= $нэр$. | $нэр$:$ажилтан_{1}$,$ажилтан_{2}$,$ ... ,$$ажилтан_{k}$.
  • $нэр$ ::= ажилтны нэр

Өөрөөр хэлбэл ажилтан болгоны тайлбар нь тухайн ажилтны нэр, тодорхойлох цэг (:), зайгаар тусгаарлагдсан уг ажилтны доод тушаалтнуудын тайлбар хэлбэртэй өгөгдөх ба төгсгөлд нь нэг ширхэг цэг байх юм. Хэрэв тухайн ажилтан нь ямар ч доод тушаалтангүй бол уг ажилтны тайлбарт тодорхойлох цэг байхгүй байна.

Жишээлбэл, MIKE:MAX.,ARTEM:MIKE..,DMITRY:DMITRY.,DMITRY... гэсэн мөр нь уг корпорацийн бүтцийн нэгэн зөв хэлбэр юм. Уг хэлбэрт дүрсэлснээр захирал MIKE нь MAX, ARTEM болон DMITRY гэсэн 3-н доод тушаалтантай байна. Харин ARTEM нь өөрийн босстой ижил нэртэй MIKE гэх доод тушаалтантай бөгөөд DMITRY-ын 2 доод тушаалтан нь өөртэй нь ижилхэн DMITRY гэх нэртэй байх ажээ.

Беройл корпорацийн ажилтан болгон нь зөвхөн өөрийн доод тушаалтан уруугаа захиа бичиж болох ба энд яригдаж буй доод тушаалтан гэдэг нь захиа бичиж буй ажилтны доод тушаалтны доод тушаалтан ч байж болох юм. Өөрөөр хэлбэл өөрийнх нь тайлбар доторх ямар ч доод тушаалтай ажилтан уруу захиа бичиж болох ажээ. Хэрэв $s$ гэсэн нэртэй хүн өөр нэгэн $s$ гэсэн нэртэй хүн уруу захиа бичих үед энэ нь бага зэрэг тухгүй нөхцөл байдал үүсэж байна гэж үзнэ. Бидэнд өгөгдсөн жишээнд ийм байх 2 хос байна: MIKE-ыг оролцуулсан нэг хос, DMITRY-тэй 2 хос (DMITRY өөрийн доод тушаалтан бүртэйгээ нэг хос үүсгэж байна) байна.

Таны даалгавар бол өгөгдсөн корпорацийн бүтцийн хувьд бага зэрэг тухгүй байх хосуудын тоог олох юм.

Оролт

Оролтод өгөгдөх цорын ганц мөрөнд 1-ээс 1000 хүртэлх тэмдэгт бүхий урттай корпорацийн бүтцийг илэрхийлэх тэмдэгт мөр өгөгдөнө. Мөн уг өгөгдсөн бүтэц нь зөв байх бөгөөд уг тэмдэгт мөр доторх нэр болгон нь 1-ээс 10 хүртэлх тооны Латин том үсгүүдээс тогтсон байна.

Гаралт

Уг корпорацийн бүтцийн бага зэрэг тухгүй байх хосуудын тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
MIKE:MAX.,ARTEM:MIKE..,DMITRY:DMITRY.,DMITRY...
Гаралт
3
Оролт
A:A..
Гаралт
1
Оролт
A:C:C:C:C.....
Гаралт
6
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...